Говь ХК 1,500 ажилтнаа хувьцаагаар урамшууллаа

Говь ХК 1,500 ажилтнаа хувьцаагаар урамшууллаа

2021-06-29

Говь ХК 1,500 ажилтнаа хувьцаагаар урамшууллаа

2021-06-29

Ноолууран хувцсыг хүн бүрд уриатай, “Говь” ХК нь 1,500 ажилтнаа хувьцаагаар урамшуулах хүндэтгэлийн Цан цохих үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

“Говь” ХК, “Таван богд капитал ҮЦК” ХХК, “Монголын хөрөнгийн бирж” хамтран гурвалсан хөтөлбөрийн дагуу өнөөдөр хүндэтгэлийн Цан цохиж, “Говь” ХК-ийн 1,500 ажилтан хөрөнгө оруулагч болсон тэмдэглэлт үйл явдал тохиож байна.

 

 

Үндэсний томоохон аж ахуй нэгжүүд ийнхүү хувьцаагаа ажилтнууддаа эзэмшүүлэх нь нийгэмд чинээлэг дундаж ангийг бий болгож баялгаасаа нийтээрээ хувь хүртэх боломжийг олгож буй томоохон бодит үйл явдал юм.

 

 

Хөрөнгийн зах зээл хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг баялгаасаа нийтээрээ хүртэх боломж олгох гайхамшигт түүхийг “Говь” ХК өнөөдөр эхлүүллээ.