Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдлаа

Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдлаа

Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдлаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж Говь хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайханыг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. 

Тэрээр 40 жилийн түүхтэй Дэлхийд танигдсан Говь хувьцаат компанийг амжилттай удирдаж, техник технологийн шинэчлэлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэхэд анхаарч, борлуулалтын орчин үеийн шинэ сувгийг ашиглан Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байна. 

Түүгээр зогсохгүй Таван богд группийг үүсгэн байгуулсан цагаас өнөөдрийг хүртэлх 26 жилийн хугацаанд сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээж, зөв хандлага, гал эрмэлзэл, ур чадвар дүүрэн хамт олныг бүрдүүлэн ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, манлайлагч байхын төлөө хичээнгүйлэн зүтгэж байна. Ц.Баатарсайхан захиралдаа Монгол ноолуурыг дэлхийд таниулах их үйлсэд нь амжилт хүсэж сайн сайхныг ерөөе.