Говь ХК Италийн алдарт дизайнер Жоржио Спинатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Говь ХК Италийн алдарт дизайнер Жоржио Спинатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2022-12-20

Говь ХК Италийн алдарт дизайнер Жоржио Спинатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2022-12-20

41 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК, загварын ертөнц гэгддэг Итали улсын алдарт дизайнер Жоржио Спинатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Италийн болон бусад загварын ордны дизайнеруудтай хамтран ажиллаж байсан тэрээр өдгөө монгол ноолуурыг урладаг “Говь” брэндтэй хамтран өөрийн уран сэтгэмжийг ноолууран утсаар илэрхийлэн урлахаар боллоо. Ингэснээр Монгол малчны хотноос дундын дамжлагагүйгээр үйлдвэрийн аргаар боловсруулсан ноолууран утсаар Итали дизайнерын ур ухаанаа шингээн урласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд уг хамтын ажиллагааны үр дүн оршиж байгаа юм. 
Говь” ХК нь “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриан дор “Загварлаг, чанартай, нийцэмжит үнэтэй ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгоор ажиллаж байгаа билээ. “Говь” ХК нь монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлж ирсэн юм. 
Сүлжмэл хувцасны дизайнер Жоржиогийн бүтээдэг сүлжмэлийн утсыг ашиглан Dior, Giorgio Armani, LV, Max Mara болон Chanel зэрэг дэлхийн алдарт хувцас загварын брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ урладаг байна.