Говь XK-ийн намар/өвлийн коллекцууд дэлхийн зах зээлд

Говь XK-ийн намар/өвлийн коллекцууд дэлхийн зах зээлд

Говь ХК-ийн Онлайн худалдааны газар нь 2020 оны хавраас эхлэн дэлхийн маркетингийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани Ogilvy -тэй хамтран Европ, Америк, Хятад хэрэглэгчдийн зан төлөв, ноолуурын талаарх ойлголт, тэдгээрийн хэрэглээг судлан брэндийн стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. 

Өнөөдөр ГОВЬ брэнд нь үйл ажиллагаагаа тэлэн Герман, Англи, Орос, Польш, Франц болон Хятад хэл дээр веб хуудсаа хөгжүүлэн Зүүн, Баруун Европ, Хойд Америк, Хятад гэсэн зах зээлүүдэд төвлөрөн ажиллаж байна. Дараах онлайн дэлгүүрүүдээр дэлхийн хэрэглэгчиддээ хүрч байна. Герман, Франц, Польш, Орос, Англи, Америк, Хятад Тус зах зээлүүдэд ГОВЬ брэнд нь ноолуурын тав тух, тансаг, зөөлөн мэдрэмжийг дэлхийн хүн бүр гэрээсээ худалдан авах, хэрэглэх боломжийг бүрдүүлж өдөр тутмын хэрэглээгээрээ дамжуулан тав тух, аз жаргалыг мэдрүүлэх том зорилтыг тавин “WE MAKE CASHMERE A LIFESTYLE” хэмээх уриан дор ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Английн нэртэй загвар зохион бүтээгч Martin Parker -тай хамтран Намар/ Өвлийн коллекцийн загваруудаа боловсруулан Дэлхийн зах зээлд амжилттайгаар танилцууллаа. 

Энэ удаагийн Намар/Өвлийн коллекци нь сүүлийн үеийн загварын тренд, ноолууран бүтээгдэхүүний онцлог шинжийг агуулсан 3 хэсэгтэйгээр нээлтээ хийлээ. Цаашид загвар зохион бүтээгч Martin Parker -тай хамтран ГОВЬ брэндтэй хамтран 2021 оны Намар/Өвөл, Хавар/Зуны коллекцууд дээр ажиллах юм.