Мэдээлэл

2022-02-10

Мэдээлэл

2022-02-10

“Говь” ХК нь дэлхий нийтийг хамарсан Ковид -19  цар тахлын хүнд хэцүү цаг үед ч гадаад болон дотоодын зах зээлд нэвтрүүлсэн томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн, тогтвортой явуулсаар байна. 


Дэлхийн хүмүүсийг монгол ноолуураар гоёх эрхэм зорилгынхоо хүрээнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэртээ нэвтрүүлэх шаардлагаар Монгол Улсын Хөгжлийн Банкнаас зээл авсан бөгөөд энэ хүнд үед ч зээлийн төлөлтөө цаг тухай бүрт нь төлж, хариуцлагатай ажиллаж байгаа билээ. Энэ бол Говь хувьцаат компанийн бүтээлч хамт олон, мөн Говь брэндийг дэмждэг, худалдан авдаг Та бидний хамтын үр дүн билээ.  


Нийт баялаг бүтээгчиддээ, хэрэглэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА
Мэдээллийн эх сурвалж: tovch.mn