ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай

2022-09-16

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай

2022-09-16

Говь ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Нандин-Эрдэнэ нь гадаад улсад урт хугацаагаар ажиллаж амьдрах болсонтой холбоотой ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо 2022 оны 9-р сарын 14-ний өдөр ээлжит бусаар хуралдав. Тус хурлаар Б.Нандин-Эрдэнэ гишүүнийг чөлөөлж, түүний оронд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилох гишүүний тухай хэлэлцэн, хараат бус байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг үнэлэн дүгнэлт гаргав.

Улмаар Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 9-р сарын 15-ны өдөр хуралдан,  Нэр дэвшүүлэх хорооны санал дүгнэлтийг үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Нандин-Эрдэнэ-ийг чөлөөлж, 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох хүртэл Д.Хүрэлбаатарыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр түр томилохоор шийдвэрлэлээ.