Meeting of Shareholders
The Meeting of Shareholders, the highest governing body of the company, is the primary venue for the exercise of shareholder rights at Gobi JSC. The board of directors or the company's rules determine which major organizational and operational issues should be discussed and decided at the shareholders' meeting, and the management of the company does so. These issues fall under the purview of the Meeting of Shareholders specified in Article 62.1 of the Law on Company.
2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 4-р сарын 23-ны өдрийн 11:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” ресторанд амжилттай зохион байгуулагдав.
Хурлын ирц
Хуралд урьдчилан санал өгөх арга хэлбэрээр нийт 284,538,863 саналын эрхтэй 1,046 хувьцаа эзэмшигч, хурлын өдөр биечлэн оролцох арга хэлбэрээр 405,499,195 саналын эрхтэй 95 хувьцаа эзэмшигч буюу нийт 690,038,058 саналын эрхтэй 1,141 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 88.45% болж бүрдэн хурал хүчин төгөлдөр явагдав.
Хурлаар танилцуулсан асуудал
- Говь ХК-ийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайлан
- Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлт
- 2021 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны ажлын тайлан
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
- Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2021 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.99%-ийн саналаар батлав.
Хурлын тогтоол
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 4-р сарын 23-ны өдрийн 11:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” ресторанд амжилттай зохион байгуулагдав.
Хурлын ирц
Хуралд урьдчилан санал өгөх арга хэлбэрээр нийт 284,538,863 саналын эрхтэй 1,046 хувьцаа эзэмшигч, хурлын өдөр биечлэн оролцох арга хэлбэрээр 405,499,195 саналын эрхтэй 95 хувьцаа эзэмшигч буюу нийт 690,038,058 саналын эрхтэй 1,141 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 88.45% болж бүрдэн хурал хүчин төгөлдөр явагдав.
Хурлаар танилцуулсан асуудал
- Говь ХК-ийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайлан
- Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлт
- 2021 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны ажлын тайлан
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2021 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.99%-ийн саналаар батлав.
Хурлын тогтоол
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10:00 цагт Outlet дэлгүүр дээрээс зохион байгуулагдав. Дэлхий даяар үүссэн нөхцөл байдал, COVID 19-тэй холбоотой хөл хорионы улмаас Говь ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан бөгөөд “Gobi Cashmere” албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан шууд дамжуулалтыг хүргэсэн билээ. Хуралд 88.48 хувийн саналын эрхтэй нийт 84 хувьцаа эзэмшигчид оролцож хурлын ирц бүрдсэнээр хурал хүчин төгөлдөр явагдсан бөгөөд нийт 3 асуудлыг хэлэлцэж батлав.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2019 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 100%-ийн саналаар батлав.
Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг 97.04%-ийн саналаар батлав.
- Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2019 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 100%-ийн саналаар батлав.
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг 97.04%-ийн саналаар батлав.
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг олонхын саналаар батлав.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Говь ХК Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 10:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” ресторанд зохион байгууллаа. Хуралд нийт 691,528,080 саналын эрхтэй 285 хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирж, хурлын ирц 88.64% байв.
Хурлаар:
- Говь ХК-ийн 2018 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайланг танилцуулах
- Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
- 2017 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2018 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг танилцуулах
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны ажлын тайланг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
- ТУЗ-өөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2018 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.96%-ийн саналаар батлав.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Говь ХК нь Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2018 оны 4 сарын 17-ны өдрийн 14:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторанд зохион байгуулсан. Хуралд 6,946,873 саналын эрхтэй 210 хувьцаа эзэмшигч оролцож, 89.05%-ийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2017 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2017 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.88%-ийн саналаар батлав.
Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж 99.85%-ийн саналаар батлав
2016 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2017 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулав.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг батлахад кумулятив аргаар санал хураалт явуулан, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Баяр, Д.Гэрэлмаа, Б.Нандин-Эрдэнэ, Такэши Камбэ, З.Шагдарсүрэн нарыг, ТУЗ-ийн ердийн гишүүнээр Ц.Баатарсайхан, Ж.Оюунчимэг, Хидэо Савада, Д.Хулан нарыг тус тус 3 жилийн хугацаатайгаар сонгох шийдвэр гаргав.
- ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг 99.84%-ийн саналаар батлав.
2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Говь ХК нь Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2017 оны 4 сарын 13-ны өдөр зохион байгуулсан. Хуралд 6,688,649 саналын эрхтэй 90 хувьцаа эзэмшигч оролцож, 85.74%-ийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2016 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.97%-ийн саналаар батлав.
2015 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2016 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулав
- .Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг батлахад кумулятив аргаар санал хураалт явуулан, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Баяр, Д.Гэрэлмаа, Б.Нандин-Эрдэнэ, Т.Одмаа, Такэши Камбэ нарыг, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Ц.Баатарсайхан, Хидэо Савада, Д.Хулан, Ж.Оюунчимэг нарыг тус тус 3 жилийн хугацаатайгаар сонгох шийдвэр гаргав.
2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
2016 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 8 өдөр 6,688,859 саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцож, 85.74 хувийн ирцтэйгээр хуралдан, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Үүнд:
Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг хэлэлцэн 100%-ийн зөвшөөрсөн саналаар баталсан.
Компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай асуудлыг хэлэлцэн 100%-ийн зөвшөөрсөн саналаар баталсан. Дүрэмд дараах өөрчлөлтүүдийг оруулсан. - Компанийн эрх бүхий албан тушаалтанд Санхүү, бүртгэлийн хэлтсийн захирлыг нэмж оруулан, “7.1 ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, Бизнес удирдлагын газрын захирал, Борлуулалтын газрын захирал, Үйлдвэр удирдлагын газрын захирал, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал, Чанар стандарт баталгаажуулалтын газрын захирал, Санхүү, бүртгэлийн хэлтсийн захирал, Хуулийн зөвлөх зэрэг албан тушаалтныг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” болгож өөрчлөх - Дүрмийн бүх зүйл заалтуудын дугаарлалтыг нэгдмэл нэг хэлбэрт оруулж засах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, ердийн гишүүнээр Цагаачийн Баатарсайхан, Дашдаваагийн Хулан, Даваагийн Наранбаатар, Хидео Савада нарыг, хараат бус гишүүдээр Такеши Камбе, Түнрэвийн Одмаа, Дамбийжавын Хүрэлбаатар, Дамбын Гэрэлмаа, Зуунайн Шагдарсүрэнг нарыг тус тус 3 жилийн хугацаагаар сонгох шийдвэр гаргалаа.