“ГОВЬ” ХК CSR SUSTAINABILITY буюу “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ШИЛДЭГ” шагнал хүртлээ

2023-12-02

0E4A2751.jpg

 

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим “Амчам Монгол ТББ” нь “CSR Awards 2023” арга хэмжээгээр Нийгмийн Хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдээс INNOVATION, LEADERSHIP, SUSTAINABILITY гэсэн төрлөөр шилдэг гурван төслүүдийг шалгарууллаа. 

 

SUSTAINABILITY төрөлд арван гишүүн байгууллага нэр дэвшсэнээс үйл ажиллагааны шатлал бүртээ тогтвортой үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээ болгодог “ГОВЬ” ХК нь 2020 оноос хэрэгжүүлж буй “Тогтвортой ноолуур, гурван талт төсөл”-өөрөө шагнал хүртлээ. 

 

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд “Тогтвортой ноолуур, гурван талт төсөл”-ийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү төсөл нь Үйлдвэрлэл – Шинжлэх ухаан – Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, малын удмын санг сайжруулах, түүхий ноолуурын чанарыг нэмэгдүүлэх замаар малчин өрхийн орлогыг дэмжих зорилготойгоор ХААИС-ийн эрдэмтэн багш нар, Баянхонгор аймгийн Жинст сум, Хөвсгөл аймгийн Их – Уул сумын малчидтай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

News

Learn more

2024-03-06

"GOBI" JSC Collaborates with the Asian Development Bank on Climate Action Initiative

2024-02-22

GOBI Cashmere proudly announces being the first in Mongolia to receive the international "OEKO-TEX Standard 100" certification for our finished garments

2023-12-21

MNS 6926:2021 “Sustainable Textile Production” standard compliance assessment audit was conducted

Contact

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com