ГОВЬ ХК-н нийт ажилтнуудад “Тогтвортой хөгжлийн мэдлэг ойлголт олгох” сургалтыг амжилттай зохион байгууллаа
2023-12-14

Аливаа бизнесийн байгууллага зөвхөн ашгийн төлөө ажилладаг үе ард үлдэж тогтвортой хөгжил, тэр дундаа нийгмийн сайн сайхны төлөө нэгдмэл зорилгыг бий болгон хамтран ажилладаг үе бидний өмнө нэгэнт иржээ. ГОВЬ ХК нь хөнгөн үйлдвэрийн түүчээлэгч компанийн хувьд тогтвортой үйлдвэрлэлд шилжихээр 2021 оноос бодлого зорилтоо тодорхойлон, үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тогтвортой үйлдвэрлэлд байгууллага хамт олноороо шилжихийн үндэс нь бүх шатны ажилтнууд тогтвортой хөгжлийн нэгдсэн мэдлэг ойлголттой байх, ногоон соёлыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх явдал юм.
ГОВЬ ХК-ийн 10 газар, 41 хэлтэс, 5 үйлдвэрийн нийт ажилтнуудад “Тогтвортой хөгжлийн мэдлэг ойлголт олгох” сургалтыг 2023 оны 11-р сарын 28-аас 12-р сарын 14-ний өдрүүдэд Тогтвортой хөгжлийн хэлтсээс зохион байгуулав. Энэхүү сургалтаар Говь ХК-ийн тогтвортой хөгжлийн бодлого, зорилтыг танилцуулан ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ажилтан бүр тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд тэмүүлж ажилласнаар ГОВЬ ХК-н 2025 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтдоо бид улам ойртсоор байна.

News
Learn more


