Шүгэл үлээх систем
2022-05-11
“Шүгэл үлээх удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн нь бидний сонирхогч талууддаа хандан хийсэн ажлуудаас онцлох үйл явдал байлаа.
Уг ажлын хүрээнд https://info.gobi.mn/whistleblowing шүгэл үлээх системийг ашиглалтад оруулсан ба Говь ХК-тай хамтран байгууллага, сонирхогч тал гээд хэн ч бай нийтийн болон хувь хүний ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргахаар шууд хандах боломжтой.
Шүгэл үлээх системд Ёс зүйн зөрчил, хууль эрх зүйн шаардлага, үүрэг амлалтын зөрчил, авлига, ашиг сонирхлын зөрчил, байгууллагын ёс зүйн кодыг зөрчсөн зөрчил зэргийг мэдээлнэ. Үүнээс бусад санал, гомдлыг байгууллагын санал гомдол хүлээн авах 70048888 утасны 4 шугамаар холбогдон өгөх боломжтой
Дээрх системд ирсэн мэдээллийг хамрах хүрээнээс нь шалтгаалан Төлөөлөн удирдах зөвлөл, Нэр дэвшүүлэх хороо, Ёс зүйн хороо шууд хүлээн авч, аливаа ёс зүйн зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, сайжруулах, шударга тогтолцоог ханган ажиллахаар зохицуулагдсан.
News
Learn more


