Тогтолцооны удирдлага
Нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартууд
Говь ХК нь Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ тасралтгүй анхаарч, чанартай загварлаг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэл болон бизнесийн үйл ажиллагааны алхам бүртээ хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах, бүхий л талаараа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлсээр ирсэн.
Энэ утгаараа 2022-2023 онуудад Нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартын шалгуурыг бүрэн хангаж олон улсын SGS баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээгээ гардан авсан.
Бүтээгдэхүүний чанарын стандарт, сертификатжуулалт
Манай компани Швейцарь улсын Цюрих хотод төвтэй OEKO-TEКС байгуулагын “STANDARD 100 by OEKO-TEX” стандартын шаардлагыг 4 жил дараалан хангаж, ээрмэл утсандаа хүний биед хор нөлөөгүйг баталгаажуулсан гэрчилгээг дөрөв дэх удаагаа 2023 оны 7 дугаар сард хүлээн авсан.
“Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээ
“Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээ нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100% ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгааг гэрчилдэг.
Говь ХК самнасан ноолуур болон сүлжмэл бэлэн бүтээгдэхүүндээ /Whole Garment Basic/ “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг авсан
News
Learn more






