Эрсдэлийн удирдлага

Зорилго

Эрсдэлийн удирдлагын үндсэн зорилго нь эрсдэл/өгөөжийн харьцаатай уялдуулан бизнесийн сегментүүдэд хөрөнгө хуваарилах, тодорхойлох, хэмжих, хянах үйл явцаар байгууллагын эрсдэлд тохируулсан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм. Эрсдэлийн удирдлагын энэхүү үйл явц нь байгууллагын тасралтгүй ашигт ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд компанийн ерөнхий үзэл баримтлал, үнэ цэнд нийцтэй удирдлагын тогтолцоог хадгалах, амжилттай хэрэгжүүлэх, хэрэгжилтэд мониторинг хийж, тасралтгүй сайжруулахад оршино.

Говь ХК-ийн эрсдэлийн удирдлага нь эрсдэлийг илрүүлж, удирдахын тулд бизнесийн соёл, систем болон процессыг нэгтгэх явц юм. Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр бизнесийн эрсдэлийн орчныг тасралтгүй хянах, сайжруулах боломжийг бий болгож, ажилтнуудын эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэг, найдвартай ажиллагааг сайжруулан, удирдлагын түвшинд стратегийн оновчтой шийдвэр гаргах, бизнесийн зорилго зорилтыг дэмжихэд болон бизнест тулгарах алдагдал, хохирол, хор хөнөөлөөс сэргийлэхэд тусалдаг.

Эрсдэлийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт

News

Learn more

2024-03-06

"GOBI" JSC Collaborates with the Asian Development Bank on Climate Action Initiative

2024-02-22

GOBI Cashmere proudly announces being the first in Mongolia to receive the international "OEKO-TEX Standard 100" certification for our finished garments

2023-12-21

MNS 6926:2021 “Sustainable Textile Production” standard compliance assessment audit was conducted