Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЛБӨР

Говь ХК-ийн Засаглалын бодлогын хүрээнд дэвшүүлсэн Оролцогч талуудын эрх ашгийг хангах зорилтыг биелүүлэх, компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагчдад компанийн талаарх үнэн зөв мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, тэдний оролцоог сайжруулах зорилгоор 2023 оны 4-р сард ТУЗ-өөс “Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Үүнд:

• Хөрөнгө оруулагч болон оролцогч талуудад мэдээлэл хүргэх, санал хүсэлт, гомдлыг хүлээн авах суваг, арга хэлбэрийг тодорхойлох, хөгжүүлэх; • Компанийн санхүү, үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг үнэн зөв хоёрдмол агуулгагүйгээр цаг хугацаанд нь хүргэх; • Хөрөнгө оруулагч нарын хөрөнгийн зах зээлтэй холбоотой суурь мэдлэг ойлголтыг сайжруулах, түгээмэл тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор гарын авлагыг боловсруулан хүргэх; • Хөрөнгө оруулагч нарыг компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжоор хангах зорилгоор үйлдвэртэй танилцах аяллыг зохион байгуулах; • Гадаад хөрөнгө оруулагч нарт зориулан олон нийтэд хүргэх мэдээ мэдээллийг англи хэл болон нэмэлт шаардлагатай хэл дээр хүргэдэг болох; • Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах, мэдээлэх.

Хувьцаа эзэмшигч нарын үйлдвэртэй танилцах аялал

Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөрийн хүрээнд жилд 2-оос доошгүй удаа тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус аяллын бүртгэлийг компанийн албан ёсны Facebook хуудсаар нээлттэй явуулдаг.