Хариуцлагатай коллекцууд

Хариуцлагатай коллекцууд

Бид түүхэн хөгжлийнхөө явцад олон зуун жилийн түүхтэй ард иргэдийнхээ уламжлалт нүүдэлчин ахуйг, орчин үеийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, инновацитай хослуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж ирсэн төдийгүй, хэрэглэгчиддээ дараах амлалтуудыг өгдөг:

Нөлөөллийн үзүүлэлт

Үйлдвэрлэлийн явц дах нэгж бүтээгдэхүүнд ногдох нөлөөллийн үзүүлэлт

Энгийн

37,44 кВт

Эрчим хүч

Органик

-20%

Эрчим хүч

3D

-13%

Эрчим хүч

CashmeReborn

-31%

Эрчим хүч

Органик коллекци

Органик коллекци

Монгол ноолуур нь байгалийн 4 төрлийн өнгөтэй гэдгээр бусад улсын ноолуураас давуу талтай. Бид энэхүү давуу талаа ашиглан ямар ч будагч бодис болон цайруулах бодис ашиглахгүйгээр байгальд болон хүний биед хамгийн ээлтэй бүтээгдэхүүнийг энэхүү “Органик” коллекцоор хүргэдэг.

Органик коллекцийн онцлог:

  • Ноолууран утсыг будахад химийн бодис хэрэглэдэггүй, усны өндөр хэрэглээнээс зайлсхийдэг.
  • Эрчим хүч хэмнэж, CO2-н ялгаруулалтыг бууруулдаг.
  • Ноолууран утасны байгалийн бүтцийг алдагдуулахгүйгээр, чанарыг нь хэвээр хадгалдаг.
  • Байгалийн өнгө нь халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг.

Органик коллекцийн давуу талыг тоогоор илэрхийлбэл:

-20.3%

Water saving

-20.6%

Energy saving

-20.7%

CO2 reduction

-15%

Minimized use of chemicals

3D буюу Wholegarment коллекци - Оёдолгүй ноолууран бүтээгдэхүүн

3D буюу Wholegarment коллекци - Оёдолгүй ноолууран бүтээгдэхүүн

Оёдолгүй ноолууран бүтээгдэхүүн нь уламжлалт сүлжмэл бүтээгдэхүүнээс залгаа оёдолгүй гэдгээр ялгаатай ба Shima Seiki сүлжмэлийн машинаар загварын програмчлалын дагуу бүтээгдэхүүнийг бүтнээр нь сүлжин үйлдвэрлэдэг.

3D коллекцийн онцлог:

  • Биед тав тухтай. Оёдол, холбоос байхгүй тул эмзэг арьстай хүн өмсөхөд нухаж холгохгүй.
  • Байгаль орчинд ээлтэй. Эрчим хүч, ус бага зарцуулдаг, ажлын цагийн бүтээмж өндөр тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
  • Технологийн үлдэгдлийг багасгадаг. Энэхүү коллекцийн үйлдвэрлэлд өнгө, хээний зохицлоос шалтгаалсан технологийн хаягдал гардаггүй.
  • Бүтээгдэхүүний насжилт өндөр. Нэхээс жигд, өндөр чанартай, үйлдвэрлэлийн хугацаа богино ба эдэлгээ удаантай байдаг.

3D коллекцийн давуу талыг тоогоор илэрхийлбэл:

-13.2%

Energy saving

-12%

CO2 reduction

CashmeReborn коллекци - Хаягдалгүй үйлдвэрлэл

CashmeReborn коллекци - Хаягдалгүй үйлдвэрлэл

Сүүлийн жилүүдэд байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, ухамсартай үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Говь ХК олон санал санаачлага гаргаж байгаагийн нэг нь 2022 онд хэрэглэгчдэдээ хүргэсэн “CashmeReborn” коллекц юм. Уг коллекцоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад үүссэн технологийн үлдэгдлийг дахин ашиглаж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

CashmeReborn коллекцийн онцлог:

  • Хаягдалгүй үйлдвэрлэл. Энэ нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
  • Ус, эрчим хүчний хэрэглээ, CO2-н ялгаруулалтыг бууруулдаг.
  • Тус коллекцийн бүтээгдэхүүнүүд нь дахин давтагдашгүй өнгө, загвартай.

CashmeReborn коллекцийн давуу талуудыг тоогоор илэрхийлбэл:

-13%

Water saving

-31%

Energy saving

-31%

CO2 reduction

-16%

Minimized use of chemicals

News

Learn more

2024-03-06

"GOBI" JSC Collaborates with the Asian Development Bank on Climate Action Initiative

2024-02-22

GOBI Cashmere proudly announces being the first in Mongolia to receive the international "OEKO-TEX Standard 100" certification for our finished garments

2023-12-21

MNS 6926:2021 “Sustainable Textile Production” standard compliance assessment audit was conducted

Contact

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com