Нийгэм

Нийгэм

Говь ХК нь тогтвортой хөгжлийн бодлогодоо “Нийгэм” -ийн хүрээнд Хүний нөөцийн хариуцлагатай менежмент буюу дотооддоо чиглэсэн, Нийгмийн хариуцлага буюу гадагшаа чиглэсэн гэж хоёр чиглэлд хуваан, тус бүрд нь тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн.

Хүний нөөцийн хариуцлагатай менежмент  

Говь ХК нь Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001:2018 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.

Ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчин

Салбартаа тэргүүлэх цалин урамшуулал

Ажил, Амьдралын тэнцвэрт байдaл

Ажилтнуудын хувийн өсөлт хөгжил

Салбартаа тэргүүлэх цалин урамшуулал 

Салбартаа тэргүүлэх цалин урамшуулал 

Говь ХК-ийн цалингийн дундаж 2021 оны Монгол улсын цалингийн дундаж үзүүлэлтээс 12%-иар илүү ба эрэгтэй, эмэгтэй ажилтнууд цалингийн зөрүүгүй. 

Ажил амьдралын тэнцвэрт байдал 

Ажил амьдралын тэнцвэрт байдал 

  • Манай байгууллага ажилтнууддаа ажил - амьдралаа тэнцвэртэйгээр зохицуулах боломж олгох зорилгоор уян хатан цагийн хуваарьтай болсон.
  • Ажилтнуудаа эрүүл тэжээллэг хоолоор хангах зорилгоор байгууллага өөрийн цайны газрыг 2 байршилд ажиллуулдаг.
  • Байгууллагын ажилчдын автобусаар өдөрт 240 ажилтан үйлчлүүлдэг.
  • 2022 онд байгууллагын яаралтай тусламжийн нэгж нь давхардсан тоогоор 3774 ажилтанд өдөр тутмын үзлэг, эрүүл мэнд, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

“Говь”-ийн багачууд цэцэрлэг 

“Говь”-ийн багачууд цэцэрлэг 

Говь ХК улсынхаа томоохон ажил олгогч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан байгууллагын дэргэдэх цэцэрлэгтэй болсон. “ГОВЬ-ИЙН БАГАЧУУД” цэцэрлэг нь бага, дунд, ахлах ба бэлтгэл гэсэн 4 бүлэгтэй, 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, стандартын шаардлага хангасан тохижилттойгоор Улсын тэргүүний 46-р цэцэрлэгийн салбар бүлгэм болон үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 

Нийгмийн хариуцлага 

Тогтвортой хөгжлийн бодлогын нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр төсөл, хөтөлбөр санаачилж, шаардлагатай төсөв батлан, хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэлийг 90% -иас дээш ханган тогтвортой нийгмийг хамтдаа бүтээхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар тусгасан. 

Тогтвортой ноолуур, гурван талт төсөл

Энэхүү төсөл нь Үйлдвэрлэл-Шинжлэх ухаан-Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлж малын эрүүл мэнд, арчилгаа маллагаа, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэх улмаар үржлийн шилмэл хээлтүүлэгчийг үржил селекцийн ажилд ашиглах болон малчдад ноолуур бэлтгэлийн технологийн зөв дадал эзэмшүүлэх замаар ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулж, түүнээс олох малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

Тогтвортой ноолуур, гурван талт төсөл

Энэхүү төсөл нь Үйлдвэрлэл-Шинжлэх ухаан-Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлж малын эрүүл мэнд, арчилгаа маллагаа, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэх улмаар үржлийн шилмэл хээлтүүлэгчийг үржил селекцийн

ажилд ашиглах болон малчдад ноолуур бэлтгэлийн технологийн зөв дадал эзэмшүүлэх замаар ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулж, түүнээс олох малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.  

News

Learn more

2024-03-06

"GOBI" JSC Collaborates with the Asian Development Bank on Climate Action Initiative

2024-02-22

GOBI Cashmere proudly announces being the first in Mongolia to receive the international "OEKO-TEX Standard 100" certification for our finished garments

2023-12-21

MNS 6926:2021 “Sustainable Textile Production” standard compliance assessment audit was conducted

Contact

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com