Оролцогч талуудын хамтын ажиллагаа

Говь ХК нь засаглалын бодлогын хүрээнд тодорхойлсон Оролцогч талуудын эрх ашгийг хангах зорилтыг хангах хүрээнд 2023 оны 11-р сард “Оролцогч талуудын хамтын ажиллагааны удирдлагын төлөвлөгөө”-г ТУЗ-өөс баталсан. ** Удирдлагын төлөвлөгөөний үйл ажиллагааны зарчим**

Говь ХК нь бүхий л үйл ажиллагаа, төсөлдөө бүх талуудын оролцоог ижил түвшинд чухалчлан, үйл ажиллагааны ил тод байдлыг эрхэмлэн олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, нээлттэй бөгөөд харилцан хүндэтгэлтэйгээр санал бодлоо солилцон нийгэм, хүрээлэн буй орчин, оролцогч талуудад болон хийсэн үйлдэл, үр дүндээ хариуцлагатай хандаж, тогтвортой хөгжлийн зорилгод тэмүүлж ажиллана.

Оролцогч талуудтай хамтран ажиллах удирдлагын зорилго

• Үйлдвэр, үйл ажиллагааны ойролцоох оршин суугч иргэд, бэлтгэн нийлүүлэгчид болон малчид, хэрэглэгч, төр захиргааны байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан итгэлцэл, нээлттэй ил тод байдал, нэгдмэл сонирхолд үндэслэсэн тогтвортой харилцаа бий болгоно.

• Бэлтгэн нийлүүлэгч, малчдын чадавхыг бэхжүүлж, уламжлалд суурилсан байгальд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн ахуй соёлын мэдлэгийг бий болгон, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлнэ.