"ГОВЬ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 4-р сарын 23-ны өдрийн 11:00 цагт Говь ХК-ийн төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” ресторанд болох тул хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралд оролцохыг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2022 оны 3-р сарын 31-ний өдөр.
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Говь ХК-ийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайланг танилцуулах
- Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
- 2021 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг танилцуулах
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны ажлын тайланг танилцуулах
Хурлын материалтай танилцах:
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2022 оны 3-р сарын 21-ний өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд:
- Монголын хөрөнгийн биржийн цахим хуудасwww.mse.mn/mn/company/354
- Говь ХК-ийн цахим хуудасinfo.gobi.mn
- Өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниасаа цахимаар болон биечлэн очиж;
- Говь ХК-ийн төв байранд байрлах Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын өрөөнд ажлын өдрүүдийн 08:00-16:00 цагийн хооронд ирж танилцах боломжтой.
Урьдчилан санал өгөх:
Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөж өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниараа дамжуулан өгөх, компани дээр биечлэн ирж өгөх эсвэл Говь ХК-ийн шуудангийн хаягаар 2021 оны 4-р сарын 21-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Саналын хуудсыг энд дарж татаж авна уу.
Жич: Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн бүртгэл 2022 оны 4-р сарын 23-ны 10:00 цагт эхлэн 11:00 цагт дуусах тул та бүхэн цагтаа цуглана уу.
Холбоо барих:
Хурал зохион байгуулах комисс | Нэр | Утас | И-Мэйл |
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга | М.Сэлэнгэ | 9411-8277 | boardsecretary@gobi.mn |
ТУЗ-ийн мэргэжилтэн | Б.Нарантуяа | 9990-0475 | boardoffice@gobi.mn |
Говь ХК-ийн албан ёсны хаяг:
Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК
Утас: 7013-9977, Факс: 7014-3081
Шуудангийн хайрцаг: 36/434, Говь ХК