“Говь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2021.03.18

“Говь” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 4 сарын 24-ний өдрийн 11:00 цагт цахимаар болох тул та бүхнийг хуралд оролцохыг урьж байна. 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2021 оны 4 сарын 1-ний өдөр.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр цахим санал өгөх хувьцаа эзэмшигчид 2021.04.13-04.20-ны өдрүүдэд “Говь” ХК-ийн Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр, Галлериа Улаанбаатар салбар дээр хүрэлцэн ирж бүртгүүлэн санал өгөх кодыг авна уу.

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 

  1. “Говь” ХК-ийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайланг танилцуулах
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  3. 2020 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг танилцуулах
  4. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны ажлын тайланг танилцуулах

Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс өөрийн харилцдаг брокер, дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, брокер дилерийн компанидаа өгөх эсвэл Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, Говь ХК хаягаар 2021 оны 4 сарын 20-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү. 

Холбоо барих: 

Гишүүд: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа 

Утас: 9411-8277 

И-мэйл: boardsecretary@gobi.mn 

Говь ХК-ийн албан ёсны хаяг, байршил: 

Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, “Говь” ХК 

Утас: 7013-9977, Факс: 7014-3081