“Говь” ХК-ийн ТУЗ-ийн мэдэгдэл

2019.05.29

Монголын ноос, ноолуурын салбарын ууган компани Говь ХК нь 38 дах жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, дэлхийн ноолууран хувцасны зах зээлд тэргүүлэгч болохыг зорин ажиллаж байна. 

Энэхүү зорилгын хүрээнд 26 жилийн түүхтэй Гоёо ХХК-г нэгтгэж, "Дэлхийд танигдсан Монгол брэнд" уриан дор ажиллахаар болсон. 

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын тогтоолоор Гоёо-г Говь ХК-тай нэгтгэн ажиллуулах шийдвэр гарсан. Одоогоор нэг аж ахуйн нэгж болгон зохион байгуулах процесс явагдаж байна. 

"ГОВЬ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ