“ГОВЬ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 сарын 13-ны өдрийн №2 тоот тогтоолын дагуу компанийн 2018 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 6.8 төгрөг буюу цэвэр ашгийн 30 хувь болох нийт 5,304,765,000 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашгийг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр Говь ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгох болно.
Компанийн зарласан ногдол ашгийг 2019 оны 4 сарын 25-ны өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдэд хүссэн үед нь компани дээрээ бэлэн мөнгөөр эсвэл харилцах дансанд нь шилжүүлэх замаар чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгох бөгөөд 2019 оны эцэст ногдол ашгийн үлдэгдэл тооцоог гарган ҮЦТХТ-өөр зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн дансанд шилжүүлэх болсныг мэдэгдэж байна.
Жич: Говь ХК-ийн 2018 оны 10 сарын 3-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр компанийн хувьцааг 100 хувааж 780,112,500 ширхэг энгийн хувьцаатай болсон.
"ГОВЬ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
"Говь" ХК-ийн албан ёсны хаяг байршил: Улаанбаатар-17062, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Үйлдвэрийн гудамж
Утас: 70139977(1193), 94118277
Факс: 7014-3081