Мэдэгдэл

2021.02.01

Говь ХК нь 1981 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хөнгөн, аж үйлдвэрлэлийн салбарт ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч, ууган үйлдвэр юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд үйлдвэрлэл, технологи, загвар, чанараар тэргүүлж байсан нь Говь ХК-ийн нийт ажилчид, хамт олны хүч хөдөлмөрийн үр шим билээ. 

Дэлхий нийтийг түгшээж буй КОВИД-19 цар тахал нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. 

Говь ХК нь өнгөрсөн онд ажлын байраа хадгалан авч үлдэх бодлого баримтлан, ажилтнуудын цалин хөлсийг цаг тухайд олгосоор ирсэн. Гэвч 2020 оны 11-р сард БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД шилжин ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ тогтоосноос үүдэн салбар дэлгүүрүүд хаагдаж, борлуулалт болон үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурч, 2000 хүний ажлын байрыг хадгалан авч үлдэхэд хүндрэлтэй нөхцөл үүслээ. 

КОВИД-19 цар тахал хумигдах, улс орны эдийн засаг сайжрах хүртэл тодорхой тооны ажлын байрыг бууруулахаас өөр аргагүйд байдалд орсон тул нийт ажилтнууд, харилцагч, хувьцаа эзэмшигчдээс хүлцэл өчье! 

Компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхийн тулд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно. 

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ