Тогтвортой хөгжил

Говь ХК нь Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001:2018 болон Байгаль орчны улирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн 2022 оны 9 сард баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авсан.

sd

ISO 45001:2018, ISO 14001:2015 СТАНДАРТ

Бид цаашид үйлдвэрлэл болон бизнесийн үйл ажиллагааны алхам бүртээ хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал болон байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, байгаль орчин хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг явуулж, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллахыг зорьж байна.

Батламж

"МӨНГӨН БАТЛАМЖ"

“Говь” ХК нь SFA/Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс олгодог "Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал" буюу С003 стандартыг "МӨНГӨН БАТЛАМЖ" авсан.  С003 стандартын дагуу түүхий эд ангилах, угаах, самнах явцдаа хүний нөөцийн  менежмент, хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй стандартын шалгуурт нийцүүлэн тогтвортой арга зарчмыг баримтлан үйл ажиллагааг баталгаажуулан гэрчилж байна.

sss

“SUSTAINABLE FIBRE ALLIANCE” БАЙГУУЛЛАГА

SFA буюу Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь Байгаль болон бэлчээрийн нөөц баялгийн нөхөн сэргэх чадамжийг дэмжих, мал амьтадын амьдрах таатай орчныг хангах, малчин өрхөөс үйлдвэрлэгч хүртэлх ноолуурын ханган нийлүүлэлтэд оролцогч бүрийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зэрэг шинэчлэлийн үйлсийг дэмжих, эвсэн ажиллах замаар дэлхийд танигдсан Монголын тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг бий болгох зорилготой байгууллага юм. Говь ХК нь SFA-ийн гишүүн байгууллага юм.

sss

“ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ”-Д НЭГДЭВ

2021 онд Текстилийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл Ба Эко Тэмдэг Төсөл /STEPECOLAB/, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сайн дурын үйл ажиллагааны дүрэм”-ийг боловсруулан гаргасан.  Бид Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийн нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэл явуулахаа илэрхийлэн уг дүрэмд нэгдсэн.

sss

"АЛТАН БАТЛАМЖ"

Говь ХК-ийн Анхан шатны үйлдвэр нь 2021 оны 4-р улиралд нь Англи улсад төвтэй “Тогтвортой ноос ноолуурын эвсэл“ / SFA байгууллагын “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ын тохирлын үнэлгээнд 2 дахь удаагаа амжилттай хамрагдаж “Алтан батламжлал” гардан авсан. Анхан шатны үйлдвэртээ түүхий эд ангилах, угаах, самнах явцдаа хүний нөөцийн  менежмент, хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчиндоо ээлтэйгээр тогтвортой арга зарчмыг баримтлан үйлдвэрлэж буйгаа хэрэглэгчид, харилцагчиддаа нотлон харуулж буй хэрэг юм.

sss

Байгаль орчны бодлого

Бид цаашид үйлдвэрлэл болон бизнесийн үйл ажиллагааны алхам бүртээ хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал болон байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, байгаль орчин хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг явуулж, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллахыг зорьж байна.

ds

Бид үйл ажиллагааныхаа алхам бүрт Монгол улсын Байгаль орчны тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, стандартуудыг мөрдөн “НОГООН ЗАРЧИМ” -ыг бий болгоно.

ds

Орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан, байгаль орчинд ээлтэй “НОГООН ХУДАЛДАН АВАЛТ” -ыг дэмжиж, үйл ажиллагаагаа ухаалагаар удирдах замаар байгаль орчинд хамгийн бага ул мөр үлдээхийг эрхэмлэн ажиллана.

ds

Уламжлалт ёс заншлаа хүндэтгэн, ажилтнуудынхаа байгаль орчинд хандах хандлага, мэдлэгийг сайжруулан “НОГООН СОЁЛ” -ыг төлөвшүүлнэ.

ds

Түүхий эдийн амьдралын мөчлөгийн хугацаанд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, байгалийн нөөц баялгийг хамгийн бага түвшинд ашиглан Байгаль орчны удирдлагын “НОГООН ТОГТОЛЦОО” -г бий болгон тасралтгүй сайжруулан ажиллана.

s

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ

“Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээ нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100% ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгааг гэрчилдэг. ГОВЬ ХК самнасан ноолуур болон сүлжмэл бэлэн бүтээгдэхүүндээ /Whole Garment basic/ “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг авсан

s

“OEKO-TEX” ГЭРЧИЛГЭЭ

Говь ХК-ийн үйлдвэрлэсэн ээрмэл утас Швейцарь улсын Цюрих хотод төвтэй OEKO-TEКС байгуулагын “STANDARD 100 by OEKO-TEX” стандартын шаардлагыг хангаж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын гэрчилгээг 2 дахь жилдээ 2021 онд гардан авсан. Энэхүү гэрчилгээ нь хэрэглэгчдэд Говь ХК-ийн үйлдвэрлэсэн ээрмэл утас ямар нэг химийн хортой бодис агуулаагүй бөгөөд хүний ​​эрүүл мэндэд аюулгүй, найдвартай гэдгийг дахин нотлон харуулж байна.

s

ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ

Говь ХК-ийн Нэгдсэн лаборатори нь анх 1981 онд Ноосон Эдлэлийн Говь Комбинатын Төв лаборатори нэртэй байгуулагдаж байсан. 1999 онд Нэгдсэн лаборатори нь Монгол улсын хэмжээнд анх удаа итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч 01 номерын тамга эзэмшдэг.  Хөндлөнгийн хяналтыг ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа Хөгжлийн Хүрээлэн болон Олон улсын “SGS”, “INTERTEК”, “KEKEN” зэрэг лабораториудад хийлгэдэг.  Нэгдсэн лаборатори нь дараах хэсэг лабораториудаас бүрддэг.  • Ноос ноолуурын сорилтын лаборатори • Будсан ноос, ноолуурын лаборатори • Утасны лаборатори • Нарийн ээрмэлийн лаборатори • Пиллингийн лаборатори

s

ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Говь ХК нь түүхий эдээ малчдын гараас хүлээн авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагад 230 үзүүлэлтээр чанарын шалгалтыг хийж, технологийн горимыг чанд мөрдөн, бүтээгдэхүүнээ олон улсын ISO 9001:2008/MNS ISO 9001:2010, ISO/IEC 17025:2005/ MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэж, баталгаажуулан дотоод, гадаад, онлайн хэрэглэгчдэд хүргэдэг. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр үйлдвэрлэлийн шат дамжлага бүрээр чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, чанарын 85 MNS стандарт, компанийн 4 бодлого, 118 журам, стандарт, технологийн горим, ажлын зааварчилгааг мөрдөж, чанарын хяналт шалгалтыг 100% хийж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

s

“Говь” ХК нь ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн хувьд салбарын болоод улс орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэмлэн ажилладаг. Бид хүрээлэн буй байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг ямагт тооцоолж, түүнээс сэргийлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, малчид болон орон нутгийн байгууллагуудтай хамтран бэлчээрийн зөв зохистой ашиглалтыг дэмжин ажиллаж, байгальд ээлтэй техник технологийг эрэлхийлэн үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, нөөцийн зүй зохистой хэрэглээг хэвшүүлэхийг зорьдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны үе шат бүртээ тогтвортой хөгжлийн түлхүүр болсон үзүүлэлтүүдийг орхигдуулалгүй уялдуулан, хэвшүүлж чадсанаар эрүүл эргэх холбоог цогцлоож чадах бөгөөд манай компанийн бизнесийн үйл ажиллагаа урт хугацаандаа улам бүр батжин, улс орныхоо ирээдүй, хойч үед өвлүүлэх баялаг бүтээгч болох болно.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын бодлого

Бид үйл ажиллагаандаа “НЭГДҮГЭЭРТ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” зарчмыг баримтлан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг удирдаж, зөв зохисгүй нөөцөөр ханган, ажлын орчин нөхцөлийг сайжруулан, нийт ажилтнуудын оролцоог хангах замаар ХЭМАБ-ын мэдлэг, чадамжийг нэмэгдүүлнэ.

ds

Хүний хөгжил: Нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг байнга сайжруулах, оролцоог хангах замаар ХЭМАБ-ын “ЗӨВ СОЁЛ”-ыг төлөвшүүлнэ.

ds

Эрүүл мэнд хөдөлмөрийн нөхцөл: Нийт ажилтны “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ”-д чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ

ds

Манлайлал: “ҮЛ БУРУУТГАХ ЗАРЧИМ” -ыг баримтлан ажилтнуудын шинэ санал, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх замаар ажилтан бүрийг манлайлагч

ds

Аюул, эрсдэлийн менежмент: Байгууллагын үйл ажиллагаанд учирч болох ХЭМАБ-ын эрсдэлийг бүрэн арилгах, хамгийн бага түвшинд байлгахад чиглэсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн “ОСОЛ=0” байх зорилтын төлөө ажиллана.

ds

Байгууллагын ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо: Үйл ажиллагаандаа олон улсын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн “ХЭМАБ-ын ТОГТОЛЦОО”-г бий болгон, байнга сайжруулан ажиллана.

ISO СТАНДАРТ

“Говь” ХК нь бизнесийнхээ хөгжлийн чиг хандлагыг ногооруулж, тогтвортой хөгжих үзэл санаанд тулгуурлан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилгоор байгууллагын хэмжээнд Нэгдмэл Удирдлагын Тогтолцооны дараах 3 стандартыг тус тус нэвтрүүлж эхэлсэн: Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO45001:2018 Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015 стандарт Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартын төслийн эхлүүлэлт, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, мониторингийн үе шатны ажлууд хийгдсэн бөгөөд удирдлагын дүн шинжилгээ болон төслийг хаах (баталгаажуулалт) үе шатанд бэлтгэж байна. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны төслийн хувьд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж 2021 ондоо багтаан баталгаажуулалтын аудитад орох төлөвлөгөөтэй байна.

“ТОГТВОРТОЙ НООЛУУР ГУРВАН ТАЛТ ХАМТАРСАН ТӨСӨЛ”

ГОВЬ ХК Үйлдвэрлэл - Шинжлэх ухаан - Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлж малын эрүүл мэнд, арчилгаа маллагаа, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэх, улмаар үржлийн шилмэл хээлтүүлэгчийг үржил селекцийн ажилд ашиглах болон малчдад ямааны ноолуур бэлтгэлийн технологийн зөв дадал эзэмшүүлэх замаар ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Тогтвортой ноолуур, гурван талт хамтарсан төсөл"-ийг 2020 оноос эхлэн ХААИС-ийн эрдэмтэн багш нар болон малчидтай хамтран хэрэгжүүлж байна.