Тогтвортой хөгжил

gobi about us
gobi about us

“Говь” ХК нь ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн хувьд салбарын болоод улс орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэмлэн ажилладаг. Бид хүрээлэн буй байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг ямагт тооцоолж, түүнээс сэргийлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, малчид болон орон нутгийн байгууллагуудтай хамтран бэлчээрийн зөв зохистой ашиглалтыг дэмжин ажиллаж, байгальд ээлтэй техник технологийг эрэлхийлэн үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, нөөцийн зүй зохистой хэрэглээг хэвшүүлэхийг зорьдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны үе шат бүртээ тогтвортой хөгжлийн түлхүүр болсон үзүүлэлтүүдийг орхигдуулалгүй уялдуулан, хэвшүүлж чадсанаар эрүүл эргэх холбоог цогцлоож чадах бөгөөд манай компанийн бизнесийн үйл ажиллагаа урт хугацаандаа улам бүр батжин, улс орныхоо ирээдүй, хойч үед өвлүүлэх баялаг бүтээгч болох болно.

ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Говь ХК нь түүхий эдээ малчдын гараас хүлээн авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагад 230 үзүүлэлтээр чанарын шалгалтыг хийж, технологийн горимыг чанд мөрдөн, бүтээгдэхүүнээ олон улсын ISO 9001:2008/MNS ISO 9001:2010, ISO/IEC 17025:2005/ MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэж, баталгаажуулан дотоод, гадаад, онлайн хэрэглэгчдэд хүргэдэг. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр үйлдвэрлэлийн шат дамжлага бүрээр чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, чанарын 85 MNS стандарт, компанийн 4 бодлого, 118 журам, стандарт, технологийн горим, ажлын зааварчилгааг мөрдөж, чанарын хяналт шалгалтыг 100% хийж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us
ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ

Говь ХК-ийн Нэгдсэн лаборатори нь анх 1981 онд Ноосон Эдлэлийн Говь Комбинатын Төв лаборатори нэртэй байгуулагдаж байсан. 1999 онд Нэгдсэн лаборатори нь Монгол улсын хэмжээнд анх удаа итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч 01 номерын тамга эзэмшдэг.Хөндлөнгийн хяналтыг дотооддоо ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа Хөгжлийн Хүрээлэн, Олон улсын “SGS”, “INTERTEК”, “KEKEN” зэрэг лабораториудад хийлгэдэг.Нэгдсэн лаборатори нь дараах хэсэг лабораториудаас бүрддэг.

  • Ноос ноолуурын сорилтын лаборатори
  • Будсан ноос, ноолуурын лаборатори
  • Утасны лаборатори
  • Нарийн ээрмэлийн лаборатори
  • Пиллингийн лаборатори

“OEKO-TEX” ГЭРЧИЛГЭЭ

2020 онд бид ээрмэл утсанд олон улсын OEKO-TEX стандартын гэрчилгээг авсан. Энэхүү гэрчилгээ нь хэрэглэгчдэд ГОВЬ ХК-ийн үйлдвэрлэсэн ээрмэл утас ямар нэг химийн хортой бодис агуулаагүй бөгөөд хүний ​​эрүүл мэндэд аюулгүй, найдвартай гэдгийг нотлон харуулж байгаа юм

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us
“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ

“Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээ нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100% ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгааг гэрчилдэг. ГОВЬ ХК самнасан ноолуур болон сүлжмэл бэлэн бүтээгдэхүүндээ /Whole Garment basic/ “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг авсан

“ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ”-Д НЭГДЭВ

2021 онд Текстилийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл Ба Эко Тэмдэг Төсөл /STEPECOLAB/, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сайн дурын үйл ажиллагааны дүрэм”-ийг боловсруулан гаргасан. Бид Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийн нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэл явуулахаа илэрхийлэн уг дүрэмд нэгдсэн.

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us
“SUSTAINABLE FIBRE ALLIANCE” БАЙГУУЛЛАГА

Анхан шатны үйлдвэр 2021 оны 1-р улиралд нь Англи улсад төвтэй “Тогтвортой ноос ноолуурын эвсэл“ /ТННЭ/SFA/ байгууллагын “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ын тохирлын үнэлгээнд хамрагдаж “Мөнгөн батламж” гардан авсан.Энэ нь ГОВЬ ХК-ийг түүхий эд ангилах, угаах, самнах явцдаа хүний нөөцийн менежмент, хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байх зэрэг тал дээр тодорхой шалгууруудад нийцүүлэн тогтвортой арга зарчмыг баримтлан үйлдвэрлэл эрхлэн явуулдаг хариуцлагатай компани гэдгийг батлан харуулж байгаа юм.

"МӨНГӨН БАТЛАМЖ"

“Говь” ХК нь SFA/Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс олгодог "Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал" буюу С003 стандартыг "МӨНГӨН БАТЛАМЖ" авсан. С003 стандартын дагуу түүхий эд ангилах, угаах, самнах явцдаа хүний нөөцийн  менежмент, хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй стандартын шалгуурт нийцүүлэн тогтвортой арга зарчмыг баримтлан үйл ажиллагааг баталгаажуулан гэрчилж байна

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us
“ТОГТВОРТОЙ НООЛУУР ГУРВАН ТАЛТ ХАМТАРСАН ТӨСӨЛ”

ГОВЬ ХК Үйлдвэрлэл - Шинжлэх ухаан - Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлж малын эрүүл мэнд, арчилгаа маллагаа, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэх, улмаар үржлийн шилмэл хээлтүүлэгчийг үржил селекцийн ажилд ашиглах болон малчдад ямааны ноолуур бэлтгэлийн технологийн зөв дадал эзэмшүүлэх замаар ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий"Тогтвортой ноолуур, гурван талт хамтарсан төсөл"-ийг 2020 оноос эхлэн ХААИС-ийн эрдэмтэн багш нар болон малчидтай хамтран хэрэгжүүлж байна.

ISO СТАНДАРТ

“Говь” ХК нь бизнесийнхээ хөгжлийн чиг хандлагыг ногооруулж, тогтвортой хөгжих үзэл санаанд тулгуурлан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилгоор байгууллагын хэмжээнд Нэгдмэл Удирдлагын Тогтолцооны дараах 3 стандартыг тус тус нэвтрүүлж эхэлсэн:

  • Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO45001:2018
  • Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015 стандарт
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартын төслийн эхлэл, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, мониторингийн үе шатны ажлууд хийгдсэн бөгөөд удирдлагын дүн шинжилгээ болон төслийг хаах (баталгаажуулалт) үе шатанд бэлтгэж байна. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны төслийн хувьд Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж 2021 ондоо багтаан баталгаажуулалтын аудитад орох төлөвлөгөөтэй байна.