Говь ХК-ийн гадна талбайд шинээр 250 м.кв, 348 м.кв талбайд ногоон байгууламж шинээр хийх, хашаан доторх мод хэлбэржүүлэн тайралт хийх ажилд оролцохыг урьж байна
ГОВЬ ХК-ИЙН ГАДНА ТАЛБАЙД ШИНЭЭР 250 М.КВ, 348 М.КВ ТАЛБАЙД НОГООН БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР ХИЙХ, ХАШААН ДОТОРХ МОД ХЭЛБЭРЖҮҮЛЭН ТАЙРАЛТ ХИЙХ АЖИЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2023.03.14
Тус ажил үйлчилгээг сонирхогч компани дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх
- Ногоон байгуулмж хийж байсан туршлагатай байх
- Тус ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, ажиллах хүчний нөөцтэй байх
- Гэрээнд заагдсан хугацаанд захиалагчийн хүсэлтийн дагуу ажлыг гүйцэтгэх чадамжтай, хариуцлагатай байх
Оролцох саналд дараах дараах баримт бичгийг зайлшгүй хавсаргасан байна. Үүнд:
- Компаний танилцуулга
- Компаний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/-ний хуулбар
- Тухайн чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл, зураг
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал /НӨАТ, E-баримт, ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт холбогдох гарах зардлын задаргаа./
Холбогдох мэдээлэл болон үнийн саналыг 2023 оны 03 сарын 24–ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд багтаан Говь ХК ( Монгол улс, Улаанбаатар -17062, Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж, 3-р хороо), headadmin@gobi.mn хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаяг, утсаар лавлаж болно.
Хариуцсан ажилтны утасны дугаар: 94103355 /Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Д.Нямсүрэн/