Говь ХК-ийн ажлын хувцасыг үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

2023.03.02

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

- Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх

- Сүүлийн 3-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх

- Санхүүгийн чадамжтай, үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах үйлдвэрийн байр, техник, технологи, ажиллах хүчний нөөцтэй байх

- Гэрээнд заагдсан хугацаанд захиалагчийн хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх чадамжтай, хариуцлагатай байх

Тендерийн материалд дараах баримт бичгийг зайлшгүй хавсаргасан байна. Үүнд:

- Компаний танилцуулга

- Компаний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/-ний хуулбар

- Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл

- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан

- Үнийн санал /НӨАТ, материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт холбогдох гарах зардлын задаргаа./

- Үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа үндсэн болон туслах материалд дагалдаж ирэх үйлдвэрлэгчийн гэрчилгээ, эцсийн бүтээгдэхүүндээ эрх бүхий байгууллагаар хийлгэсэн сорьцын шинжилгээний гэрчилгээ чанарын шаардлага хангасныг нотлох баримт бичиг

Холбогдох мэдээлэл болон үнийн саналыг 2023 оны 03 сарын 17–ны өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд багтаан Говь ХК ( Монгол улс, Улаанбаатар -17062, Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж, 3-р хороо) хаягаар ирүүлнэ үү.

Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлэлгүй ирсэн материалыг ирүүлээгүйд тооцно. Говь ХК-аас зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн ААН, хуулийн этгээдэд эргэж хариу мэдэгдэнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Үйлдвэрийн гудамж, 3-р хороо

Хан-Уул дүүрэг

Улаанбаатар-17062

Монгол улс

Ш/Х 36/434

+976-70125511 info@gobi.mn

Хариуцсан ажилтны утасны дугаар: 99991220 /ХЭМАБ хариуцсан инженер- Б.Барсболд/

Нэмэлт мэдээлэл

Үнийн санал авах маягт