Төв Дэлгүүрийн дотор заслын ажлыг гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалт

2021.12.14

“Говь” ХК нь тендерт оролцогчдод ХУД-н 3 хороонд байрлах Говь брэндийн Үйлдвэрийн дэргэдэх Төв Дэлгүүрийн дотор заслын ажлыг гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Гүйцэтгэх ажил:

  1. Таазанд эмульсе хийх
  2. Агааржууулалтын хоолой будах
  3. Гэрлийн зам будах.
  4. Тавилганаас дээш хана будах
  5. Шаланд хулдаас наах /Шалны хулдаасыг зургийн дагуу өнгөний кодоор хийх./

Тендерт оролцогч нь:

  1. Компанийн танилцуулга /үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, хүн хүчний талаарх мэдээлэл хавсаргасан байх/
  2. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрээ
  3. Санхүүгийн тайлан /сүүлийн 2 жилээр/
  4. Гүйцэтгэсэн ажлын жагсаалт /мөнгөн дүн, ажлын нэрийн хамт, гүйцэтгэсэн ажлын туршлагын талаарх мэдээлэл/
  5. Ажил гүйцэтгэх график
  6. Үнийн санал - /батлагдсан маягтын дагуу бөглөх, өөрийн тамга дарж
  7. Баталгаажуулах, хэрэв өөрчилсөн тохиолдолд хасагдах болохыг анхааран уу. /Зэргийг битүүмжлэгдсэн дугтуйтай ирүүлнэ./
  8. Ажил сонирхогч нь тус зарласан тендерийн ажлын төсвийн үнийн дүнгийн 10%-д бартерын “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн байна. /Зөвшөөрсөн байх/
  9. Заслын ажлын БНбД 31-10-05 баримтлаж гүйцэтгэх

Жич: Дээрх материал дутуу бүрдүүлж өгсөн тохиолдолд хасагдах болохыг анхаарна уу.

 

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИЙН ҮНИЙН САНАЛ БОЛОН ХОЛБОГДОХ МАТЕРИАЛУУДЫГ 2021.12.13-2021.12.20-ны 16:00 ЦАГ ХҮРТЭЛ ХАН-УУЛ ДҮҮРЭГ 3-Р ХОРОО ҮЙЛДВЭРИЙН ГУДАМЖ ГОВЬ ХК-НИЙ ОФФИСИЙН 1-Р ДАВХАРТ, РЕСЕПШИНД ХҮЛЭЭЛГЭН ӨНГӨ ҮҮ.

 

ТЕНДЕРИЙН ТАЛААР НЭМЭЛТ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 94009586 ДУГААРТ ХОЛБОГДОЖ АВНА УУ .

ҮНИЙН САНАЛИЙН МАЯГТ

FS FLOOR, PANTONE CODE

ДЭЛГҮҮРИЙН ЗУРАГ