Тендерийн урилга

2023.01.15

КОФЕ ШОП СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ УРИЛГА

 

         “Говь” ХК нь Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрийнхээ хажууд өргөтгөл хийн, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс Мираж ресторан хэсэгт КОФЕ ШОП нээж байгаатай холбоотой хамтран ажиллах байгууллага, хамт олон та бүхнийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага :

  • Кофе шоп чиглэлээр үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй байх
  • Эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган, дэлгүүрийн үйл ажиллагаатай уялдан ажиллах
  • Халуун, хүйтэн кофе, цай, хүйтэн ус, ундаа, шейк, хөнгөн сендвич, салад, зууш болон бейкири, гэх мэт бүтээгдхүүнээр үйлчлэх, тав тухтай орчин бүрдүүлэх 
  • Цагийн хуваарийг дэлгүүрийн хуваарьтай уялдуулан уян хатан ажиллах

Танилцуулга материалыг 2023 оны 1-р сарын 25-ны өдрийг дуустал namuun.g@gobi.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: +976-91099195