Шагнал

ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн Монголын Татварын Ерөнхий Газраас 2016 оны ТОП 10 татвар төлөгчийн нэг буюу “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр “Говь” ХК-ийг шалгарууллаа.

ГОВЬ ХК “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА
2022 оны 5 сарын 23-ны өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг шалгаруулах арга хэмжээ болж, “Говь” ХК 20 дугаар байранд шалгарлаа.

“ХОЁР ТАЛТ ПАЛЬТО” ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН
“НООС, НООЛУУР, АРЬС, ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН–2016” үзэсгэлэнд “Говь” ХК-ийн хоёр талт пальто бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарч 2016 оны салбарын Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний шагнал “Гран При” цом, өргөмжлөл хүртлээ.

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2016” ТЭРГҮҮН БАЙР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2016” уралдааны шагналын эздийг тодруулж, “Говь” ХК тэргүүн байр эзлэв.

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ
Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай үйлчилгээгээр хангасан аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог чанарын шагналыг хүртлээ. Нийт 52 компанийн 65 бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс “YAMA” брэнд Бүтээгдэхүүний төрөлд тэргүүлсэн бөгөөд МҮХАҮТанхимд болж өнгөрсөн ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАНЫ үеэр шагналыг гардуулав.

ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ
2018 оны 12 сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн зах зээлийн дээд шагнал гардуулах “GRAND BULL AWARDS” ёслол болж, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын 2014-2018 оны ололт, амжилтуудыг дүгнэн, шилдгийн шилдгүүдээ тодруулсан бөгөөд “Говь” ХК “ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”- аар шалгарав.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БҮТЭЭГДЭХҮҮН
2018 оны 10 сарын 17-21-ний өдрүүдэд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөний 85 жилийн ойг угтан зохион байгуулсан “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээнээс “Говь” ХК-ийн хатгамалтай пальто, пиджак “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарав.

ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ “ТӨРИЙН ГЭРЭГЭ”
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүнд олгов.

"ГРАН ПРИ" ШАГНАЛ
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам” болон “Монголын ноос, ноолуурын холбоо” хамтран жил бүр зохион байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021” үзэсгэлэн худалдаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, Говь ХК-ийн “60s mod” коллекци бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарсан тул “ГРАН ПРИ” шагнал хүртэв.

ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА
2021 оны 6 сарын 28-ний өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг шалгаруулах цахим арга хэмжээ болж, “Говь” ХК нь 31 дүгээр байранд шалгарлаа.