шагнал

ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА

2021 оны 6 сарын 28-ний өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг шалгаруулах цахим арга хэмжээ болж, “Говь” ХК нь 31 дүгээр байранд шалгарлаа.

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “СҮХБААТАРЫН ОДОН”

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол 2020 оны 9 сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, “мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингэсэн эцсийн боловсруулалт хийж, олон улсын стандарт шаардлагыг хангасан өндөр чанар, загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын экспортод чиглэсэн улс болох үндэсний ашиг сонирхлыг манлайлан ажиллаж, улсынхаа эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан албан хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж” “Говь” ХК-ийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 оны 12 сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн зах зээлийн дээд шагнал гардуулах “GRAND BULL AWARDS” ёслол болж, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын 2014-2018 оны ололт, амжилтуудыг дүгнэн, шилдгийн шилдгүүдээ тодруулсан бөгөөд “Говь” ХК “ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”- аар шалгарав.

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БҮТЭЭГДЭХҮҮН

2018 оны 10 сарын 17-21-ний өдрүүдэд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөний 85 жилийн ойг угтан зохион байгуулсан “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээнээс “Говь” ХК-ийн хатгамалтай пальто, пиджак “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарав.

ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ “ТӨРИЙН ГЭРЭГЭ”

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүнд олгов.

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us

ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн Монголын Татварын Ерөнхий Газраас 2016 оны ТОП 10 татвар төлөгчийн нэг буюу “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр “Говь” ХК-ийг шалгарууллаа.

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2016” ТЭРГҮҮН БАЙР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2016” уралдааны шагналын эздийг тодруулж, “Говь” ХК тэргүүн байр эзлэв.

gobi about us
gobi about us
gobi about us
gobi about us

“ХОЁР ТАЛТ ПАЛЬТО” ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН

“НООС, НООЛУУР, АРЬС, ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН–2016” үзэсгэлэнд “Говь” ХК-ийн хоёр талт пальто бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарч 2016 оны салбарын Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний шагнал “Гран При” цом, өргөмжлөл хүртлээ.

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ

Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай үйлчилгээгээр хангасан аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог чанарын шагналыг хүртлээ. Нийт 52 компанийн 65 бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс “YAMA” брэнд Бүтээгдэхүүний төрөлд тэргүүлсэн бөгөөд МҮХАҮТанхимд болж өнгөрсөн ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАНЫ үеэр шагналыг гардуулав.

gobi about us
gobi about us