Шүгэл үлээх системийн зорилго

Оролцогч талуудтай үр ашигтай харилцааг нэмэгдүүлж, байгууллагын үйл ажиллагааны доголдлыг эрт үед нь илрүүлэх, засаж сайжруулах замаар ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, хэрэглэгч, харилцагчид цаашлаад нийгэмдээ байгууллагад итгэх итгэлийг бэхжүүлж, байгууллагын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Говь ХК-ийн Ёс зүйн код

Бид бизнесийн орчинд үйл ажиллагаа эрхлэхдээ ёс зүйтэй харилцааг эрхэмлэдэг бөгөөд ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, харилцагч байгууллагууд, хэрэглэгч болон нийгэмдээ ёс зүйтэй бизнесийн орчин бүрдүүлэн ажилладаг.

ХҮНДЭТГЭЛ: Бид олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, нээлттэй бөгөөд харилцан хүндэтгэлтэйгээр санал бодлоо солилцдог.

ГАЛ ЭРМЭЛЗЭЛ & ЧИН СЭТГЭЛ: Бид хийж бүтээх чин сэтгэл, зорилгодоо хүрэх тууштай хүсэл эрмэлзэл дүүрэн хамт олон.

ШУДАРГА & ИЛ ТОД БАЙДАЛ: Бид бүх талуудын оролцоог ижил түвшинд чухалчлан, үйл ажиллагааны ил тод байдлыг эрхэмлэдэг.

ТӨГӨЛДӨРШИЛ & ХАРИУЦЛАГА: Бид нийгэм, хүрээлэн буй орчин, оролцогч талуудад болон хийсэн үйлдэл, үр дүндээ хариуцлагатай хандаж, тогтвортой хөгжлийн зорилгод тэмүүлж ажилладаг.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ: Бид шинэ санаа, бүтээлч өөрчлөлтийг эрэлхийлж, хүлээлтээс давсан үр дүн рүү тасралтгүй тэмүүлдэг.