Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар

2023-03-15

dsadasd

“ГОВЬ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4-р сарын 20-ны өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд /ХУД, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж/ болох тул хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралд оролцохыг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 3-р сарын 31-ний өдөр. 

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Говь ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайланг танилцуулах
  2. 2022 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах 
  3. ТУЗ-өөс компанийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  4. ТУЗ-ийн 2022 оны ажлын тайланг танилцуулах
  5. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэн батлах
  6. ТУЗ-ийн 2023 оны цалингийн төсвийг батлах 
  7. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг батлах

Хурлын материалтай танилцах:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд

-Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудас (www.mse.mn/mn/company/354);

-Өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниасаа цахимаар болон биечлэн очих; 

-Говь ХК-ийн төв байранд байрлах ТУЗ-ийн ажлын албаны өрөөнд ажлын өдрүүдийн 08:00-16:00 цагийн хооронд ирж танилцах; эсвэл

-Энд дарж танилцах боломжтой.

 

Урьдчилан санал өгөх:

Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөж өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниараа дамжуулан өгөх, компани дээр биечлэн ирж өгөх эсвэл Говь ХК-ийн шуудангийн хаягаар 2023 оны 4-р сарын 19-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. 

 

Саналын хуудсыг энд дарж татна уу. 

 

Жич: Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн бүртгэл 2023 оны 4-р сарын 20-ны 09:00 цагт эхлэн 10:00 цагт дуусах тул та бүхэн цагтаа цуглана уу.

 

Холбоо барих: 

Хурал зохион байгуулах комисс  Нэр Утас И-Мэйл  
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Сэлэнгэ 9411-8277 boardsecretary@gobi.mn 
ТУЗ-ийн мэргэжилтэн Г.Дэмчигсэлмаа 9499-5750boardoffice@gobi.mn 

Говь ХК-ийн албан ёсны хаяг:

Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК

Утас: 7013-9977, Факс: 7014-3081

Шуудангийн хайрцаг: 36/434, Говь ХК