Хувьцаа эзэмшигчдийн үйлдвэртэй танилцах аяллыг зохион байгууллаа
2023-04-07
Үндэсний ууган үйлдвэрлэгч Говь ХК нь Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарынхаа эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг хангахыг зорин ажилладаг.
Манай компани 2023 онд хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд 4-р сард Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус хөтөлбөрийг батлахаар төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нэг онцлох ажил болох хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарынхаа оролцоог хангах, компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хувьцаа эзэмшигч нарын үйлдвэртэй танилцах аялал”-ыг 2023 оны 4-р сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Цаашид хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарыг компанийн санхүү, үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллээр тухай бүр хангах, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх, компанийн үйл ажиллагаатай танилцуулах, оролцоог нь хангах ажлыг тогтмол хэрэгжүүлэн, тасралтгүй сайжруулан ажиллахаар зорьж байна.