Сайн туршлага солилцов
2023-12-08

2023 оны 12-р сарын 8-ны өдөр “Улаанбаатар төмөр замын 2-р анги” болон “Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр ХХК-ийн нийт 30 орчим ажилтнууд Говь ХК-ийн Нэгдсэн удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 45001:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлт болон хүндрэлтэй асуудал, сайн санал зэргийн талаар туршлага судалсан. Улаанбаатар төмөр зам нь 2 дах удаагаа Говь ХК-д ирж сайн туршлага судалж байгаа билээ.
