Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр

2022-06-17

dsadasd

Цөлжилт гэдэг нь зөвхөн нэг бүс нутаг эсвэл нэг улс орны асуудал биш билээ. Тиймдээ ч цөлжилтийг сааруулах, тэмцэх, түүний талаарх ойлголтыг түгээх зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг “Дэлхийн Цөлжилттэй тэмцэх өдөр” болгосон. 1994 онд Цөлжилттэй Тэмцэх НҮБ-ын Конвенцод 197 улс нэгдэн орсон байдаг ба манай улс тус конвенцын соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.

 

Говь ХК нь ирээдүйн сайн сайхны үр үндэс болох байгалийн нөөц баялгийн үнэ цэнийг ухамсарлан хүрээлэн буй байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцоолж, түүнээс сэргийлэн ажиллахыг зорьдог ба цөлжилтийг сааруулах, түүнтэй тэмцэх зорилгоор дараах ажлуудыг тус тус хийж байна. Үүнд:

 

- 2021 онд бид компанийнхаа нийт эзэмшил газрын 10%-г ногоон байгууламж болгон, нийтийн эзэмшил газрыг ногооруулах ажлын хүрээнд 780 ширхэг мод суулгаж ургуулан, 2022 онд 250m2 талбайг зүлэгжүүлэн 200 ширхэг мод тарин арчлан ургуулж байна.

- Бэлчээрийн цөлжилттэй тэмцэх хүрээнд 2025 оны дотор 100% тогтвортой түүхий эд татан авахаар ОУ-ын байгууллагуудтай болон хоршоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй үр дүнг нь баяртайгаар танилцуулахыг зорин ажиллаж байна.

- 2021 онд COP26-н индрээс Mонгол улсын ерөнхийлөгч 10 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ зарласан билээ. Иймээс Говь ХК “Тогтолцоог бэхжүүлье” аяны хүрээнд “1 хүн 18 мод тарих” зорилготой ажлыг зохион байгуулж өөрсдийн хувь нэмрийг оруулахаар санаачилга гарган идэвхтэйгээр ажиллаж байна.