Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
2023-03-30
"ГОВЬ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4-р сарын 20-ны өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд /ХУД, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж/ болох тул хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралд оролцохыг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 3-р сарын 31-ний өдөр.
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Говь ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайланг танилцуулах
- 2022 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах
- ТУЗ-өөс компанийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
- ТУЗ-ийн 2022 оны ажлын тайланг танилцуулах
- ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэн батлах
- ТУЗ-ийн 2023 оны цалингийн төсвийг батлах ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг батлах
Хурлын материалтай танилцах:
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд:
- Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудас(www.mse.mn/mn/company/354);
- Говь ХК-ийн цахим хуудас (info.gobi.mn);
- Өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниасаа цахимаар болон биечлэн очиж;
- Говь ХК-ийн төв байранд байрлах ТУЗ-ийн ажлын албаны өрөөнд ажлын өдрүүдийн 08:00-16:00 цагийн хооронд ирж; эсвэл
- энд дарж танилцах боломжтой.
Урьдчилан санал өгөх:
Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөж өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниараа дамжуулан өгөх, компани дээр биечлэн ирж өгөх эсвэл Говь ХК-ийн шуудангийн хаягаар 2023 оны 4-р сарын 19-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Саналын хуудсыг энд дарж татна уу.
Жич: Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн бүртгэл 2023 оны 4-р сарын 20-ны 09:00 цагт эхлэн 10:00 цагт дуусах тул та бүхэн цагтаа цуглана уу.
Холбоо барих:
Хурал зохион байгуулах комисс | Нэр | Утас | И-Мэйл |
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга | М.Сэлэнгэ | 9411-8277 | |
ТУЗ-ийн мэргэжилтэн | Г.Дэмчигсэлмаа | 9499-5750 |
Говь ХК-ийн албан ёсны хаяг:
Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК
Утас: 7013-9977, Факс: 7014-3081
Шуудангийн хайрцаг: 36/434, Говь ХК