Frequently Asked Questions

The Meeting of Shareholders, the highest governing body of the company, is the primary venue for the exercise of shareholder rights at Gobi JSC. The board of directors or the company's rules determine which major organizational and operational issues should be discussed and decided at the shareholders' meeting, and the management of the company does so. These issues fall under the purview of the Meeting of Shareholders specified in Article 62.1 of the Law on Company.

Дотоод худалдааны талаарх мэдээллийг “Gobi Cashmere” фейсбүүк хуудас болон www.gobi.mn онлайн дэлгүүрээр дамжуулан авах боломжтой. Олон улсын онлайн худалдааны талаарх мэдээллийг доорх веб хуудсаар дамжуулан авах боломжтой. www.gobicashmere.com; www.gobicashmere.com/us/; www.gobicashmere.com/ru/; www.gobicashmere.com/fr/; www.gobicashmere.com/de/; www.gobicashmere.com/pl/; www.gobicashmere.com/uk/
Та манай веб сайтын “Санал хүсэлт” буланд хандан хүсэлтээ явуулах боломжтой.
Та өдөр бүрийн ханшийн мэдээллийг Монголын Хөрөнгийн Биржийн веб хуудас (www.mse.mn/mn) болон манай “Хувьцааны ханш” цэсээс харах боломжтой.
Хуулийн хугацааны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зохион байгуулах заалттай байдаг. Говь ХК-ийн хувьд ихэвчлэн 4 дүгээр сард хурлаа зохион байгуулдаг. МХБ-ийн веб хуудас, сонин, телевиз, фейсбүүк хуудсаар дамжуулан хурлын зар явдаг тул та мэдээлэл авах боломжтой.
Хувьцаа эзэмшлийн эцсийн бүртгэл, баталгаажуулалт “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хийгддэг тул та тус байгууллагад хандан шалгуулна.
Та утсаар эсвэл и-мэйлээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргатай холбогдон, өөрийн регистрийн дугаар, овог, нэрээ бүртгүүлэн шалгуулах боломжтой.
Та 1996-2006 оны ногдол ашгийг манай компаниас авах боломжтой. Харин 2010 оноос хойших ногдол ашгийг харилцдаг үнэт цаасны компаниас авах боломжтой. Компани 2019, 2020, 2021 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилаагүй болно.
Та Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниудаас сонгож, тухайн компанид хандан захиалга өгч, манай компанийн хувьцааг худалдан авах боломжтой.