Говь ХК Герман улсын Дюссельдорф хотноо шинэ салбар дэлгүүрээ нээлээ

2023-10-19

dsadasd

“ГОВЬ” ХК ХБНГУ-ын хоёр дахь салбар дэлгүүрээ Дюссельдорф хотод нээснийг дуулгахад таатай байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараа нээж буй анхны салбар дэлгүүр болохын зэрэгцээ олон улсад дэлгүүрээ нээх цаашдын их үйлсийн маань эхлэл нь энэ болж буй юм. 

 

1019Dus.jpg

 

Германы Дюссельдорф хотод томоохон брэндийн дэлгүүрүүд эгнэх хэсэгт Монгол ноолуурыг дэлхийн хэрэглэгчдэд хүргэхээр бид салбар дэлгүүрээ нээж дэлхийн хэрэглэгчдэдээ ойртсоор байна. Бид дэлгүүрийн дотоод заслын шийдэлд монгол уламжлалт ахуйн элементүүдийг шингээж өгснөөрөө онцлог юм. 

 

Түүнчлэн манай дэлгүүрээр зочилсон хэрэглэгчид бүтээгдэхүүний түүхий эдийг бодитоор хүрч мэдрэх боломжийг ч дэлгүүрийн тохижилт хэсэгт тусгасан билээ. Түүнчлэн дэлхийн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүний чанар эдэлгээг хүргэх зорилготой веб хуудсаа 24 хэл дээр хөгжүүлэн ажиллаж байна.

 

Монгол ноолуур дэлхийн хэрэглэгчдэд улам илүү ойртсоор...