Traceability
ГОВЬ ХК-ийн
Ноолуурын ширхэг бүрийн гарал үүслийг мэдэх боломжтой
40 гаруй жилийн турш бид чанартай, биед эвтэйхэн, загварлаг, байгальд ээлтэй бүтээгдэхүүн урлаж ирсэн түүхтэй. Мөн нийцэмжит үнэтэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн билээ.
Чанар
Бид олон зууны түүхтэй уламжлалт арга барилыг орчин үеийн технологитой хослуулан чанарыг эрхэмлэн ажиллаж байна.
Тогтвортой байдал
Бид бүтээгдэхүүнүүдээ он цагийг элээж, урт удаан хугацаанд таныг чимэхэд зориулан байгалд ээлтэй материалаар урладаг.
Нийцэмжит үнэ
Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг бид гүйцэтгэдэг тул бүтээгдэхүүнээ нийцэмжит үнээр хүргэдэг.
Чанар
Чанар хэзээ ч моодноос гардаггүй. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн олон зуун жилийн түүхтэй уламжлалт арга барилыг орчин үеийн үйлдвэрлэлийн технологитой хослуулан чанарыг эрхэмлэн загварлаг бөгөөд биед тухтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр ирсэн түүхтэй.
100% Монгол ноолуур
Бид тогтвортой байдлыг эрхэмлэн байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог билээ. Энэ нь газар шороо хүрээлэн буй орчиндоо хор хөнөөл учруулахгүйгээр хүний биед тав тухтай, чанартай, зөөлөн ноолуур гарган авах эртнээс өвлөгдөн ирсэн арга барилыг хадгалах явдал юм.
Үүний тулд бид Монголын нэн эртний нүүдэлчдийн ёс заншлыг өнөөг хүртэл хадгалж буй малчид ардтай хамтран ажилладаг билээ. “Говь” ХК нь түүхийн явцад шалгарч үлдсэн нүүдэлчдийн ур чадвараас суралцан, эртний өв уламжлалаа орчин үеийн байгальд ээлтэй технологитой хослуулан 100% цэвэр монгол ноолуур гарган авдаг билээ.
Үйлдвэрлэлийн төгөлдөршил
①
Цогц Үйлдвэрлэл
Бид түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг өөрийн үйлдвэртээ хийж гүйцэтгэдэг бөгөөд сүлжмэл оймсноос эхлээд нэхмэл ороолт, оёмол пальто зэрэг бүх төрлийн ноолууран бүтээгдэхүүнийг цогцоор нь үйлдвэрлэдэг.
②
Чанарын Баталгаа
Бид хамгийн чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Мөн бид хариуцлагатай эх үүсвэрээс түүхий эдээ худалдан авдаг тул манай бүтээгдэхүүний ширхэг бүрийн гарал үүсэл тодорхой ба чанарын баталгаатай.
③
Бидний Туршлага
1981 онд бид Монгол ноолууран бүтээгдэхүүний анхдагч үйлдвэрлэлийг эхлүүлснээс хойш уламжлалт ноолуур боловсруулах арга барилыг орчин үеийн технологитой хослуулан бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлж нийцэмжит үнээр хүргэсээр байна.
Тогтвортой байдал
Монголын нүүдэлчид байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж ирсэн. Энэ уламжлал нь манай ноолуурын ширхэг төдийгүй үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд шингэдэг. Эртний өв соёлыг орчин үеийн технологитой хослуулан бахархал болсон ноолууран бүтээгдэхүүнээ танд хүргэж байна.
Мал амьтдыг ёс зүйтэй маллах
Амьтдад хүнлэг, энэрэнгүй байдлаар хандах нь хүрээлэн буй орчны тогтвортой байдалтай нягт холбоотой. Дэлхийд хосгүй монгол ноолуураар биднийг хангадаг ямаан сүрэгтээ зүй зохистой хандах нь бидний үүрэг учраас Говь ХК нь зөвхөн мал сүрэгтээ энэрэнгүй сэтгэлээр ханддаг, итгэл хүлээсэн шилдэг малчидтай хамтран ажилладаг билээ.
Манай малчид амьтанд ээлтэй гар аргаар ямаагаа самнадаг бөгөөд ингэснээр илүү зөөлөн, чанартай ноолуурыг гарган авдаг юм.
Байгаль орчны ойн хомсдолоос сэргийлэх
Бид онгон дагшин байгалийг хэвээр нь өөрсдийн үлдээхэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлээр тогтвортой хөгжлийн зарчмыг баримталж, ноолуур үйлдвэрлэлийн үе шат бүртээ хариуцлагатай ханддаг. Манай ханган нийлүүлэлтийн эх үүсвэр нь бидний ёс зүйн зарчимтай нийцсэн үзэл баримтлалтай байдаг. Бидэнтэй хамтран ажилдаг түүхий эд нийлүүлэгчид маань байгальд заналхийлж буй ойн хомсдолоос урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулан хамтран ажилдаг билээ.
Бид байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах шинэ технологи, арга барилыг байнга нэвтрүүлэн ашигладаг бөгөөд хуучин технологио эрчим хүч, зардал бага зарцуулдаг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр байна.
Ноолуурын ямааны зүс зүсмүүд
Монгол орон эрс тэс уур амьсгалтай тул монгол ямаа нь газар нутгийн онцлогоос шалтгаалаад өөр өөр өнгийн ноолууртай.
Бидний гишүүнчлэл
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо
Текстилийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл Ба Эко Тэмдэг Төсөл /STeP EcoLab/
SFA буюу Тогтвортой ноос ноолуурын эвсэл
Хариуцлагатай байдал
Бид олон зууны турш байгальтай шүтэлцэн амьдарч ирсэн нүүдэлчдийн хойч үе тул хүрээлэн буй орчинд ээлтэй тогтвортой байдал нь бидний хувьд шинэ зүйл биш билээ. Бид ирээдүй үедээ энэхүү уламжлалыг хадгалан өвлүүлэхийн зэрэгцээ гуравдагч талын оролцоогүйгээр гарал үүслийг нь мөшгөх боломжтой ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Нийцэмжит үнэ
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлыг өсгөхөд нөлөөлдөг дундын зуучлагчийн оролцоог хасаж түүхий эдийг малчдаас зах зээлийн үнээр худалдан авснаар тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлээд зогсохгүй хэрэглэгчдэд нийцэмжит үнээр бүтээгдэхүүнээ хүргэх боломжтой болдог.