ГОВЬ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2026.08.21

Хурлын материал

PDF татах

Саналын хуудас №1

PDF татах

Саналын хуудас №2

PDF татах

Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зураг
ГОВЬ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 9-р сарын 25-ны өдрийн 10:00 цагт AGM систем (www.agm.mn)-ийг ашиглан цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал

1. Компанийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үргэлжлүүлэх тухай хэлэлцэн батлах; 2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хурлын материалтай танилцах

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2026 оны 8-р сарын 24-ний өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд:

• Өөрийн харилцдаг үнэт цаасны компани эсвэл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХХК (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1, Утас: 7555-1919)-аас цахимаар болон биечлэн очиж; • Говь ХК-ийн цахим хуудас (info.gobi.mn); • Говь ХК-ийн оффисын төв байрны (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК) 4-р давхарт ажлын өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд ирж танилцах боломжтой.

Урьдчилан санал өгөх

Хурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөж дараах арга хэлбэрээр 2026 оны 9-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэний үнэмлэх (хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт ирүүлнэ үү:

• Өөрийн харилцдаг үнэт цаасны компани эсвэл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХХК (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1, Утас: 7555-1919)-аар дамжуулан өгөх; • Говь ХК-ийн оффисын төв байранд биечлэн ирж өгөх, эсвэл шуудангаар илгээх (Говь ХК-ийн албан ёсны хаяг); • Цахимаар ирүүлэх (boardsecretary@gobicashmere.com).

Цахим хэлбэрээр хуралд оролцох

1. Хуралд нэвтрэх Хувьцаа эзэмшигч нь www.agm.mn цахим хаягаар нэвтэрч, “Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал” хэсгийг сонгон нэвтрэх хуудас руу шилжинэ. • Монгол Улсын иргэн бол E-Mongolia системээр нэвтрэх боломжтой. • Хуулийн этгээд, гадаад улсын иргэн, насанд хүрээгүй хувьцаа эзэмшигч бол “БҮРТГҮҮЛЭХ” цэсээр бүртгэл үүсгэн, бүртгүүлсэн мэдээллээрээ нэвтэрнэ. 2. Хуралд оролцох AGM системд нэвтэрсний дараа хувьцаа эзэмшигч нь хуралд цахимаар оролцож, хуралтай холбоотой мэдээлэлтэй танилцах боломжтой. 3. Санал өгөх Хурлаар хэлэлцэх асуудал бүрээр AGM системээр дамжуулан цахим санал өгөх боломжтой. 4. Асуулт илгээх Хуралтай холбоотой асуулт, санал хүсэлтийг AGM системээр дамжуулан илгээх боломжтой. 5. Дэлгэрэнгүй заавар AGM системд нэвтрэх, хуралд оролцох, санал өгөх болон асуулт илгээхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.agm.mn цахим хаяг дахь “AGM системийг ашиглах хувьцаа эзэмшигчдийн гарын авлага” хэсгээс авна уу. 6. Холбоо барих AGM системтэй холбоотой техникийн асуудлаар 7555-1919 дугаарын утсаар холбогдоно уу.

Холбоо барих

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: 9411-8277

И-мэйл: boardsecretary@gobicashmere.com

Говь ХК-ийн албан ёсны хаяг:

Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК Утас: 7013-9977, Факс: 7014-3081 Шуудангийн хайрцаг: 36/434, Говь ХК