Ноолуур арчилгаа
Ноолууран болон сүлжмэл эдлэлийг гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ? Энэхүү зөвлөгөөний дагуу арчлахад таны ноолууран бүтээгдэхүүн зөөлөн, дулаан чанараа удаан хугацаанд хадгалж чадна. Зориулалтын угаалгын шингэн хэрэглэж 18-20 С-ын бүлээн усанд сайтар уусгана. Угаах хувцсаа угаалгын шингэнтэй усандаа хийж, 10-20 мин дэвтээж амраана. Дэвтээсэн хувцсаа зөөлөн базаж угаах ба амрааж угаах үйлдлийг 2 удаа давтаж хийнэ. Угаасан хувцсаа цэвэр усанд сайтар зайлж, зөөлөн базаж усыг шүүнэ. Базаж гаргасан хувцсаа хавтгай талбай дээр хэлбэржүүлэн тавьж хатаана. Хатсан хувцсаа дунд зэргийн хэмтэй индүүний уураар индүүднэ. Индүүдсэний дараа хувцасны бөөгнөрлийг түүж цэвэрлэнэ. Цэвэрлэсэн хувцсаа зааврын дагуу эвхэж, зориулалтын уутанд хадгална. ХАДГАЛАЛТ Ноолууран хувцсаа байнга шинэ мэт байлгая гэвэл тусгай уутанд эвхсэн байдлаар хадгалах нь зүйтэй. Өлгүүрт өлгөөстэй байдлаар удаан хугацаанд хадгалах үед сунаж хэлбэрээ алдах магадалалтай.