Говь ХК-ийн Берлин дэх салбар дэлгүүрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцлаа.

2022-10-23

dsadasd

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д Албан ёсны айлчлал хийх үеэрээ “Говь ХК”-ийн Берлин дэх салбар дэлгүүрээр зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдын баг бүрэлдэхүүнийг Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан, Онлайн борлуулалт хариуцсан дэд захирал О.Мишээл, Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан болон дэлгүүрийн хамт олон хүлээн авч уулзлаа.
 

“Говь ХК”-ийн Берлин дэх салбар дэлгүүр нь 2016 оны 11-р сарын 21-нд нээгдсэн бөгөөд өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн ажилласаар байна.
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбоо төдийгүй олон улсын зах зээлд онлайн худалдааны сувгаар бизнесээ өргөжүүлэн тэлж, Монгол хүний ур ухаан шингэсэн ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийн хүн зоныг гоёх бидний их үйлсэд амжилт хүслээ.