Говь ХК ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартуудын гэрчилгээгээ гардан авлаа.

2022-09-21

dsadasd

Говь ХК нь Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015 стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн 2022 оны 4 болон 7-р саруудад баталгаажуулалтын аудитад амжилттай орсон билээ. Баталгаажуулалтын аудитыг Олон улсын аудитын SGS байгууллага хийж гүйцэтгэсэн.

 

Ийнхүү 2022 оны 9-р сарын 21-ний өдөр стандартуудын гэрчилгээгээ гардан авлаа. Говь ХК нь цаашид үйлдвэрлэл болон бизнесийн үйл ажиллагааны алхам бүртээ хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал болон байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, тасралтгүй сайжруулан ажиллахыг зорьж байна.