ГОВЬ ХК ISO 9001:2015 олон улсын стандартыг хангаж, гэрчилгээгээ гардан авлаа
2023-06-23
“ГОВЬ” ХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд чанартай загварлаг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг чухалчилсаар ирсэн.
Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хамгийн дээд түвшинд байлгахыг зорин ажилладаг уг хамт олон, тэр чинээгээрээ компанийн бүхий л үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж иржээ. Энэ ч утгаараа ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шалгуурыг бүрэн хангаж олон улсын SGS баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээгээ гардан авлаа.
Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр:
- Байгууллагын бүхий л процессыг үе шаттайгаар ангилж
- Компанийн хэмжээн дэх “Баримтжуулсан мэдээлэл”-ийн хяналтыг сайжруулж
Хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг байнга авч, түүний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлдэг болсон байна.
Ингэснээр “ГОВЬ” ХК нь 2022-2023 онд бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулж, нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ өгч, сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлэн хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй үлгэр жишээ үндэсний үйлдвэрлэгч болж байна.