Говь ХК Mонгол улсын төрийн дээд шагнал Cүхбаатарын одонгоор шагнууллаа

2020-09-06

dsadasd

 

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баялаг бүтээгчдэд төрийн дээд шагнал одон, медаль гардуулах ёслол боллоо.

 

Мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингэсэн эцсийн боловсруулалт хийж, олон улсын стандарт шаардлагыг хангасан өндөр чанар, загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсынхаа эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан албан хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Говь” ХК-ийг Төрийн дээд шагнал болох Сүхбаатарын одонгоор шагналаа. МУ-ын ерөнхийлөгч Х. Баттулга шагнал гардуулахдаа:

 

"Ноолуурын зах зээлийн гол тоглогчийн нэг болтлоо танигдсан, Монголын үйлдвэрлэгчид дотроос Дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзэлж чадсан “Говь” брэнд бол манай үндэсний бахархал, Монгол чанар, онцлогийн илэрхийлэл билээ...”

хэмээжээ. Говь ХК нь Монголчуудын бахархал болсон ноос ноолуураар чанар, дэгжин байдлыг илэрхийлэхүйц бүтээгдэхүүнийг урласаар 39 жилийг ардаа үджээ.

 

2300 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэж ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шат дамжлагыг 100% Монголдоо боловсруулан дэлхийн зах зээлд гаргадаг цорын ганц үйлдвэртэй Говь ХК-ийн хамт олондоо баярын мэнд хүргэж цаашдын ажил үйлс нь дэлгэрч, амжилт бүтээл нь арвин их байхыг хүсэн ерөөе.