Говь ХК нь биржийн бус зах зээлд 10 тэрбум төгрөгийн “хөрвөх чадвар” бүхий бондыг амжилттай гаргалаа

2021-12-16

dsadasd

Говь ХК нь 10 тэрбум төгрөгийн “бүрэн хөрвөх чадвартай” хаалттай бондыг Биржийн бус зах зээлд гарган амжилттай босгож чадсан бөгөөд “Таван Богд Капитал ҮЦК” ХХК хамтран ажиллалаа.

 

Уг бондыг уул уурхай, дэд бүтцийн салбарын тэргүүлэгчид, хамгийн том хувийн хөрөнгө оруулалтын сан, банк бус санхүүгийн байгууллагууд болон зах зээлдээ тэргүүлэгч худалдаа үйлчилгээний компаниуд худалдан авсан нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын санхүүгийн хэрэгцээг бүрэн хангаж буйг илтгэсэн үйл явдал боллоо.

 

Бондын гол ялгарал, давуу тал нь бонд худалдан авагч өөрийн авсан бондыг хүссэн үедээ эргүүлэн худалдах боломжтой бөгөөд өөрийн бондын мөнгийг хадгалсан хоногийнхоо хүүний хамтаар эргүүлэн авах боломжтой юм.