“ГОВЬ” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ

2023-11-07

dsadasd

Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “ГОВЬ” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ. Уг үйлдвэр нь ноос ноолуурын салбарт хамгийн нарийн ажиллагаанд тооцогддог “кеттель”-ийн үйлдвэр бөгөөд 100 гаруй ажилтан ажиллах хүчин чадалтай юм. Уг үйлдвэр нь эхний ээлжинд 50 гаруй ажилтныг “КЕТТЕЛЬЧИН” ажлын байранд ажиллуулах ба  Монгол-Солонгосын политехникийн кеттелийн багш нар хамтран мэргэжлийн ур чадвар олгох богино хугацааны сургалтад туршлагагүй хүмүүсийг ч хамруулан чадамжийн гэрчилгээ олгох юм. “ГОВЬ”-ийн орон нутаг дахь кеттелийн салбар үйлдвэр хэн бүхэнд нээлттэй бөгөөд ноос ноолуурын салбарт цөөн байдаг боловсон хүчнийг нэмэгдүүлж, чадавхжуулах бүрэн боломжтой.  
“ГОВЬ” нь салбар үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгохын зэрэгцээ тогтвор суурьшилтай амьдралын нөхцөл боломжийг бүрдүүлж буй юм. Бид орон нутагт салбар үйлдвэрээ нээснээр тогтвортой ажлын байрыг бий болгож нийслэл хотыг зорих иргэдийн урсгал багасан, орон нутгийн хөгжил тэлэхийн зэрэгцээ өрхийн орлого нэмэгдэх гээд онцлоод баршгүй олон давуу талууд цогцолсон үйл явдал болж байна.