Говь ХК “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ"-ээр шалгарлаа

2022-05-23

dsadasd

Дэлхий нийтээр 2021 онд COVID-19 цар тахлын нөлөөлөл бизнес, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт тааварлашгүй сорилт, багагүй бэрхшээлийг авчирсан жил байлаа. Манай хамт олны хувьд үүнийг амжилттай даван гарч таатай нөхцөлийг бүрдүүлэхээр хамтдаа хичээн ажилласан билээ.


Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлэн шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжид 2020 онд 31-р байранд орж байсан бол 2021 онд 20-р байранд орж амжилтаа ахиуллаа.


“Говь” ХК нь ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн хувьд салбарын болоод улс орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэмлэн ажилладаг билээ. Цаашдаа бид бизнесийн үйл ажиллагаагаа урт хугацаандаа улам бүр тогтвортой баталгаажуулан, улс орныхоо ирээдүй, хойч үед өвлүүлэх баялаг бүтээгч болохын төлөө ажиллах болно.


Бидэнтэй хамт байж биднийг дэмждэг эрхэм хэрэглэгчиддээ баярлалаа.