2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

2023-04-21

dsadasd

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4-р сарын 20-ны өдрийн 10:00 цагт компанийн МҮХАҮТ-ын Их Танхимд амжилттай зохион байгуулагдав.

 

Хурлын ирц


Хуралд урьдчилан санал өгөх арга хэлбэрээр нийт 284,381,205 (36.45%) саналын эрхтэй 829 хувьцаа эзэмшигч, хурлын өдөр биечлэн оролцох арга хэлбэрээр 406,030,659 (52.05%)  саналын эрхтэй 68 хувьцаа эзэмшигч буюу нийт 690,411,864 саналын эрхтэй 897 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 88.50% болж бүрдэн хурал хүчин төгөлдөр явагдав.

 

Хурлаар танилцуулсан асуудал

 

  1. Говь ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайлан
  2. 2022 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн тогтоол
  3. ТУЗ-өөс компанийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлт
  4. ТУЗ-ийн 2021 оны ажлын тайлан
  5. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэх төсөл
  6. ТУЗ-ийн 2023 оны цалингийн төсөв
  7. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга

 

Хурлаас гарсан шийдвэр


Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.

 

  1. ТУЗ-өөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2022 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.99%-ийн саналаар батлав.
  2. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналыг 99.98%-ийн саналаар батлав.
  3. ТУЗ-ийн 2023 оны цалингийн төсвийг 99.99%-ийн саналаар батлав.
  4. ТУЗ-ийн гишүүдийг дараах 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатай томилов.


ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:

  • Дамбын ГЭРЭЛМАА
  • Алтангэрэлийн ЖАРГАЛМАА 
  • Такэши КАМБЭ 
  • Дамбийжавын ХҮРЭЛБААТАР 

 

ТУЗ-ийн ердийн гишүүдээр:

  • Цагаачийн БААТАРСАЙХАН
  • Хидэо САВАДА
  • Дашдаваагийн ХУЛАН 
  • Баатарсайханы АМАРСАЙХАН
  •  Цогтгэрэлийн ОРГИЛБОЛД
     

Хурлын тогтоол


Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой энд дарж танилцана уу.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч нартаа баярлалаа.