Гурав дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн үйлдвэртэй танилцах аяллыг зохион байгууллаа
2024-04-12
Говь ХК нь 2023 онд Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөрөө боловсруулан баталсан билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй нэг онцлох ажил болох хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарынхаа оролцоог хангах, компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хувьцаа эзэмшигч нарын үйлдвэртэй танилцах аялал”-ыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит аяллаа 2024 оны 04-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус аялалд хүрэлцэн ирж оролцсон хувьцаа эзэмшигчиддээ баярлалаа.