“ГОВЬ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, “Таван Богд Холдингс” ХХК 17 жилийн дараа “ГОВЬ” ХК-д дахин хөрөнгө оруулалт хийлээ.

2024-03-20

Artboard 1 copy 6 1.png

 

 

“ГОВЬ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Таван Богд Холдингс” ХХК нь Монголын хөрөнгийн биржийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн арилжаагаар “ГОВЬ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох Япон Улсын “Хиде Интер” ХХК-иас 33.00%-ийн хувьцааг худалдан авлаа. Ингэснээр “Таван Богд Холдингс” ХХК нь 17 жилийн дараа ГОВЬ ХК-д дахин хөрөнгө оруулалт хийж нийт 84.29%-ийн хувьцаа эзэмшигч болсноор манай компанийн дийлэнх хувьцааг Монгол хөрөнгө оруулагч эзэмшдэг болж байна.  

 

“ГОВЬ” ХК нь засаглалын сайн зарчмыг баримтлан бүхий л оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж, ил тод нээлттэй, шударга зарчмыг баримтлан хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнхээ хувьд тогтвортой бөгөөд урт хугацааны үнэ цэнийг бүтээж, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлан монгол ноолуурын үнэ цэн, чанар эдэлгээг олон улсад таниулан дэлхийн №1 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулагч компани болж, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно.